Мягмар, 4 сар 30, 2024
6.1 C
Ulaanbaatar

АТГ, шүүх, прокурорын байгууллагаас нүүрсний хулгайн асуудлаар мэдээлэл өгч байна

Авлигатай Тэмцэх Газар, шүүх, прокурорын байгууллагаас нүүрсний хулгайтай холбоотой жагсагчдын тавьсан шаардлагын дагуу мэдээлэл өгч байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Би сая жагсагчдад хэлсэн. Улс маань өөрийн гэсэн хуультай, төртэй. Хэн нэг хүнийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүйгээр шууд гэмт хэрэг үйлдсэн мэтээр таамаглаж, нэрлэх боломжгүй. Хүний эрхийг дордуулсан ийм үйлдэл хийхгүй. 100 хүнийг оруулъя гэсэн боловч оруулсангүй.

Хэдүүлээ энэ ажлаа эрчимжүүлье. Засгийн газрын зүгээс дараах байдлаар дэмжлэг үзүүлж ажиллана.

 Засгийн газрын агентлагуудын мэдээ мэдээллийг хурдан гаргаж шаардлагатай хүмүүсийг ажиллуулж өгье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ажлын хэсэг маань хүрээгээ өргөтгөж ажиллая. Хөдөө аймаг орон нутгуудаас эрүүгийн хэргийн мөрдөгч нарыг нэмж, ажлын хэсэг болгон ажиллуулъя гэсэн саналыг хэлэх гэж АТГ, ЦЕГ, прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөгч нарыг цуглуулсан. Маргааш эхлээд бүгдээрээ ажлаа эрчимжүүлье. Бид мөрдөн шалгах ажиллагааны дотор оролцохгүй ба энэ нь хуулиар хориотой.

  1. Нүүрсний гэрээ давуу байдал үүсгэсэн үү, улсад хохиролтой байдлаар нүүрсний гэрээ хийсэн үү?
  2. их хэмжээний худалдан авалт хийхдээ худалдан авах журмыг ноцтой зөрчсөн асуудал бий юу?
  3. Тээвэрлэлт хууль ёсны дагуу явагдаж байгааг шалгах хэрэгтэй байна" гэв.

Шинэ мэдээ