Бямба, 4 сар 27, 2024
7.1 C
Ulaanbaatar

Цар тахалын үед ч Л.Оюун-Эрдэнэ, Онцгой байдлын комисс хоёрыг муулж л нэг юм стрессээ тайлцгаасан даа...

Эх орныхоо муу муухайг дуудсан хүмүүсээр өнөөдөр дүүрлээ шүү. Би ч тэдний нэг л дээ. Гэхдээ дэлхийд "Би Монгол Улсын иргэн" гэж хэлэхээс ичитлээ эх орноо шившиг болсон гэж бас бодохгүй бна.
Цар тахалын үед дэлхийгээр нэг тарсан монголчууд Эх орон руугаа амь тэмцэн зүтгэсэн дүр зураг тод үлдэж. Үхсэнийх нь Утаа, Түгжрэл, Авлига, Эрүүл мэнд, Боловсролын тогтолцоо... ямарч падлийгүйгээр "Монголдоо очиж үхэх минь" гээд дэлхийн сайхан цэгүүдээс зүтгэцгээсэн. Онгоц нь хүрэлцэхгүй... Онцгой комиссынхон өдөр шөнөгүй махаа зулгаацгаасан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэдэг юм нь "Алив тэр иргэдээ ямарч үнээр хамаагүй Буянт-Ухаагийн дэнжид авчраад хаяатхаач..." гэж өдөр бүхэн Онцгой комиссын хурал дээр орилсон. Бодит үнэн ийм л бсан. Одоо хэдүүлээ мартжээ. "Эх оронтой хүн ийм сайхан" гэдгийг түүхэндээ анх удаа мэдэрсэн өдрүүд ч бсан байж мэднэ...
Хүн төрөлхтөн барьц алдсан тэр өдрүүдэд "За тэр вакцин нь манайх шиг ядарсан улсад олдотлоо, иртлээ мөн ч хол бнадаа" гэж нийтээрээ бодож суулаа. Тэгсэн нэг өглөө Ерөнхий сайд нь "Ямарч бсан өнөө вакциныг чинь олоод ирлээ. Эхлээд би туршилтын туулай болоодхоё. Эргэлзээд бгаа иргэд байх шиг бна" гээд түнтийсэн юм сууж бгаад тариулдаг юм бна. "Л.Оюун-Эрдэнэ үхэхээс айхгүй бхад би ер нь айгаад яадаг юм" гээд хар хурдаараа гүйж очоод тариулсан хүний нэг нь би юм.
За тэгээд Хөл хорио... хэзээ ч тавигдах юм бүү мэд. Тэгсэн төд удалгүй Азидаа анхных нь шахуу Хөл хориог цуцалсан улс болдог юм бна. Энэ Л.Оюун-Эрдэнэ мөн ч тэнэг бнадаа гээд уулзсан бүхэнтэйгээ нийлж мууллаа, бичлээ. Ер нь Л.Оюун-Эрдэнэ, Онцгой байдлын комисс хоёрыг муулахаас өөр ажил Хөл хорионы үед ерөөсөө олдохгүй байв. Тэгж л нэг юм стрессээ тайлж, Ковидыг даван туулсан ухаантай...
Ковид-19. Монголын эдийн засгийг ер нь дуусгасандаа. 200 мянган ажлын байр бодит эрсдэлд орж, эдийн засаг хасах руу орсон нь үнэндээ 90 оны шилжилтийн үетэй, нийгэм огт өөр нийгмээр солигдох үеийн хүнд бэрхтэй дүйцэхүйц хямралыг Монголд авчирсан. Үүнтэй маргах хүн бхгүй. Ардчиллын 30 жилийн түүхэнд Д.Бямбасүрэн гуайн дараа орох Ерөнхий сайд гэж Л.Оюун-Эрдэнийг үзнэ байх. Магадгүй "Цар тахалыг даван туулсан залуу Ерөнхий сайд" гэж түүхэнд үлдэх байх. Яаж муулсан, зүхсэн үлдэх муу тэнэг байх.
Эдийн засгаа авч гарах, сэргээх 10 их наядын хөтөлбөр гаргаж тавихад нь Монголын толгой эдийн засагчид нэг дуугаар "Ингээд нэг мөр сөнөлөө" гэж дуу алдсаныг уншиж, бас зүхэлцсэндээ. Тэгсэн өнөөдөр эдийн засгийн өсөлт 6,8 хувьд хүрч, нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.доллар, төсвийн баланс анх удаа их наядын ашигтай гарлаа, түүхэн үйл явдал болж бна гээд хуцаад сууж байна. Эдгээр нь үнэн, бодитой юм шиг байх юм. Уг нь муулмаар л байх юм...
All r

1 COMMENT

  1. Wow, incredible blog structure! How long have you ever been running a blog for?
    you made running a blog look easy. The total glance of
    your web site is magnificent, let alone the content! You can see similar here sklep
    internetowy

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ