Бямба, 4 сар 27, 2024
5.1 C
Ulaanbaatar

Таны худалдан авалтын захиалгыг цахилгаан машинаар хүргэж байна

Дэлхийн улс орнууд байгаль орчинд ээлтэй, ногоон ирээдүй рүү тэмүүлж, үүнийг дагаад цахилгаан машины үйлдвэрлэл хэрэглээ хором бүр өссөөр байна. Монгол Улс ч гэсэн ногоон хөгжлийн бодлогыг дэмжин, ногоон дугаартай, бүрэн цахилгаан автомашинуудад зориулан дугаарын хязгаарлалт хамаарахгүй, агаарын бохирдлын татвар авахгүй зэрэг давуу талуудыг бий болгосон. Дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашин сард ойролцоогоор 700-800 мянган төгрөгийг шатахуун болон бусад шаардлагатай зүйлсэд зарцуулдаг бол Имартын хүргэлтийн цахилгаан машин ойролцоогоор 10 мянган төгрөгөөр бүтэн цэнэглээд 420-500 км замыг туулах боломжтой.

Хүлэмжийн хийн ялгарлыг багасгах ойрын төлөвлөгөө, томоохон компаниудын энэ чиглэлд оруулж буй хөрөнгө оруулалт, байгальд ээлтэй бүхнийг дэмжих болсон нь шинэ цагийн жижиглэн худалдааны зах зээлд мөн нөлөөллөө үзүүлж байна. Ногоон хөгжлийн бодлогыг дэмжиж, үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлж байдаг “Скай хайпермаркет” ХХК –ийн хамт олон Имартын онлайн салбар цар тахлын үед хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ шинэ давалгааг бий болгож байсан нь саяхан. Тэгвэл тус хамт олон байгальд ээлтэй үйлчилгээг дахин шинээр нэвтрүүлж, үйлчилгээндээ цахилгаан автомашин хэрэглэж эхэлжээ.

1 COMMENT

  1. Wow, superb weblog structure! How lengthy have you ever been blogging
    for? you made running a blog look easy. The entire glance of your website
    is excellent, let alone the content! You can see similar here najlepszy sklep

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ