Бямба, 4 сар 27, 2024
3.1 C
Ulaanbaatar

Цагаан хадаас Гашуунсухайт хүртэл 20 км газар нэг тонн нүүрсийг 28-121 ам.доллараар тээвэрлэлт хийж байна

Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.19) хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ үеэр нийт нүүрс худалдан авах гэрээний үнийн зөрүүгийн талаар Шинжээч танилцуулав.

Тэрбээр “Тавантолгойн уурхайгаас Цагаан хад дахь талбай хүртэл 230 км газарт нүүрсийг тээвэрлэхэд нэг тонн тутамд 10-14 ам.долларын тээврийн зардал гардаг. Харин Цагаан хад дахь талбайгаас Гашуунсухайт боомт хүртэл 20 км газарт нүүрсийг тээвэрлэхэд нэг тонн тутамд 28-121.8 ам.долларын тээврийн зардалтай.

Нийт нүүрсний борлуулалтын гэрээний сарын дундаж үнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тухай бүр мөрдөгдөж байсан үнэ тогтоох аргачлалын үнэтэй харьцуулан нийт гэрээний үнийн зөрүүг тооцоход ойролцоогоор 826.4 сая ам.долларын гарахаар байна” гэв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ