Бямба, 5 сар 25, 2024
8.8 C
Ulaanbaatar

Торгон цэргийн үргэсэн морьд Лондон хотын төвийг түйвээжээ

Их Британийн хааны торгон цэргийн сүргийн таван морь өчигдөр Лондон хотын төвийг түйвээжээ.

Барилгын ажлын чанга дуу чимээнээс үргэсэн морьд бэлтгэлийн талбайгаа орхин хотын төвөөр давхихдаа такси, автобус зэргийг мөргөн салхины шилийг нь хагалж гэмтээсэн байна.

Мориноосоо унасан гурван цэрэг хөнгөн гэмтэж эмнэлгийн тусламж авсан бол гудамжаар унадаг дугуйтай явсан нэг иргэн дайруулж гэмтжээ.

Үргэсэн морьдын хоёр нь хамгийн хол буюу найман километр хол давхисныг Лондон хотын зүүн дүүргээс барьсан байна.

Морьдыг жүчээнд нь хүргэж, мал эмнэлгийн хяналтад оруулснаа зэвсэгт хүчний төлөөлөгч мэдээлжээ.

Букингэмийн ордны хүндэт харуулын үүргийг гүйцэтгэдэг торгон цэргийн алба хаагчид жил бүрийн зургаадугаар сард тохиодог хааны төрсөн өдрийн парадад бэлдэж байх үеэр ийм явдал тохиолдсон байна.

Бэлтгэлд зургаан цэрэг, долоон морь оролцож байжээ. Морьд үргэх үеэр дөрвөн цэрэг эмээл дээрээсээ унасан байна.

“Ойролцоо баригдаж буй барилгын талбайд материал өндрөөс унасан нь морьдын үргэх шалтгаан болсон” гэж торгон цэргийн ангийн офицер Мэтт Вүүдвард мэдээлжээ.

Тэрбээр үргэсэн морьдыг барихад тусалсан хүмүүст талархал илэрхийлсэн юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ