Бямба, 4 сар 27, 2024
3.1 C
Ulaanbaatar

Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр: Маргааш Ерөнхий шүүгчид гомдол гаргана

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллах эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр /2023.12.12/ боллоо. Шүүхээс Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэрийг гаргалаа. Шүүхийн шийдвэртэй холбогдуулан түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр "Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхгүй гэж шүүх үзлээ. Өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хэлэлцсэнгүй. Ерөнхий шүүгч рүү гомдол гаргаж таарах юм байна. Өмгөөлөгч нарын зүгээс дахин гомдол гаргана. Н.Өнөрцэцэгтэй уулзаж байгаа. Биеийн байдал сайнгүй байна. Сэтгэл санааны хувьд ч хэцүү байна. Бага насны хүүхэд асран хамгаалахтай холбоотой асуудал манай үйлчлүүлэгч дээр зайлшгүй хөндөгдөж байна" гэлээ.

1 COMMENT

  1. Wow, wonderful weblog structure! How long have you been running a blog
    for? you make blogging look easy. The overall glance of your site is great, as
    smartly as the content material! You can see similar here dobry sklep

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ