Ням, 5 сар 5, 2024
13.1 C
Ulaanbaatar

Шатахуун нийлүүлэх үнийн санал авах урилга

Тавантолгой түлш ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн, газрын тостой холбогдсон үйл ажиллагаа эрхлэгч эрх бүхий аж ахуй нэгжүүдийг 3,151,807,010 /гурван тэрбум нэг зуун тавин нэгэн сая найман зуун долоон мянга арав/ төгрөгийн төсөвт өртөг бүхий Түлш шатахуун нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Сонирхогч этгээд нь хавсралтаар оруулсан техникийн тодорхойлолтын дагуу үнийн санал ирүүлэх ба дараах баримт бичгийн хамт ирүүлнэ үү.

Үүнд:

-       Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

-       Үнийн саналын маягт

-       Татварын тодорхойлолт

-       Нийгмийн даатгалын тодорхойлолт

-       Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт

-       Шүүхийн тусгай архивын лавлагаа

-       Харилцагч банкны тодорхойлолт

-       Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн мэдээлэл

-       2022 оны аудитын дүгнэлтээр баталгаажсан санхүүгийн тайлан

-       Тусгай зөвшөөрлийн эхээс хийсэн хуулбар

-       Гэрээний ерөнхий болон тусгай нөхцлийг хүлээн зөвшөөрч байгаагаа нотлох албан мэдэгдэл ирүүлэх

-       Тасралтгүй гэрээний хүчинтэй хугацаанд шатахуун нийлүүлэх албан бичгээр мэдэгдэл ирүүлэх тус тус үнийн саналын материалд хавсарган ирүүлнэ.

/Тодорхойлолт, лавлагаа нь урилга илгээсэн өдрөөс хойш авсан байх/

Үнийн саналыг 2023 оны 11 сарын 14-ны өдрийн 15 цаг 00 минутаас  өмнө цаасан хэлбэрээр битүүмжилсэн дугтуйнд хийж ирүүлэх ба үнийн саналын нээлтийг 2023 оны 11 сарын 14-ны өдрийн 15 цаг 30 минутанд Эрдэнэс Тавантолгой ХК-н Б байр, 1072 хувьцаа мэдээллийн төв, Тавантолгой түлш ХХК, 115 тоот зохион байгуулна.

Гадаадын этгээд санал ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”.

Сонирхсон этгээд үнийн саналын баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар болон мэйлээр хүргүүлж болно.

Төв аймаг, Сэргэлэн сум, Зүүн үйлдвэр, Тавантолгой түлш ХХК, Худалдан авах ажиллагааны хэлтэс

И-мэйл: [email protected]

Утас: 70119400

1 COMMENT

  1. Wow, awesome weblog layout! How long have you been blogging for?
    you made blogging look easy. The whole glance of your
    web site is wonderful, let alone the content material!
    You can see similar here sklep online

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ