Пүрэв, 2 сар 29, 2024
-12.9 C
Ulaanbaatar

Гэрийн бүлийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар танилцуулах уулзалт хийлээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээрх хууль эрх зүйн орчны шинэчлэлийг хийж байна. Энэ хүрээнд Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулга болон Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран Гэр бүлийн тухай хуулийг боловсруулсан бөгөөд хөгжлийн түнш байгууллагууд болон Элчин сайдын яамдад мэдээлэл өгөх танилцуулга уулзалтыг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус танилцууллаа.
Уулзалт хэлэлцүүлгийн гол зорилго нь дээрх хуулиудад оруулж буй шинэчлэлийн талаар олон улсын байгууллагууд, элчин сайдын яамдад мэдээлж, цаашид хуулиудын хэрэгжилтийг хангахад хамтран ажиллах юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ