Даваа, 4 сар 29, 2024
-0.6 C
Ulaanbaatar

U money карт Төв аймагт нэвтэрлээ

“Улаанбаатар Смарт Карт” ХХК нь 2014 онд үүсгэн байгуулагдаж, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд “Удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем”-ийг нэвтрүүлсэн билээ. Улмаар 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс картын хэрэглээнд 100% шилжиж байв.

Тэгвэл 2023 онд анх удаа орон нутагт буюу Төв аймгийн Зуунмод суманд “Удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем”-ийг нэвтрүүллээ. Төв аймгийн Засаг Даргын тамгын газраас 100 жилийнхээ ойн хүрээнд “Зуунмод нийтийн тээвэр” төслийг хэрэгжүүлж, “Улаанбаатар Смарт карт” ХХК-тай хамтран U money картыг тус аймгийн нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах гэрээ байгуулсан.

Ингэснээр Улаанбаатар хот болон Зуунмод сумын иргэд нийтийн тээвэртээ 1 системээр буюу 1 картаар зорчих боломжтой болж байгаа юм. Зуунмод сумын иргэд Улаанбаатар хотын нийтийн тээвэрт тус картыг ашигласнаар Нийслэл хотын нийтийн тээврийн шугамын орлогод эерэг нөлөө үзүүлэхээс гадна тус сумын иргэд Нийслэл хотод хувийн тээврийн хэрэгслээ унахгүй автобусаар зорчсоноор замын түгжрэлийг бууруулах ач холбогдолтой.

Төв аймгийн нийтийн тээврийн үйлчилгээнд 4 чиглэлд 4 автобус өдөрт нийт 28 рейс гүйцэтгэнэ. Одоогийн байдлаар нийт 5 байршилд U money карт цэнэглэх, борлуулах цэг байршуулан ажиллуулж байгаа болно. Үүнд:

  • Зуунмод 1-р баг “Манзушир Өргөө” хороолол “Ихэр заяа” Хүнсний дэлгүүр
  • Зуунмод 2-р баг Ланс II буудал “Таван Эрдэнэ” Хүнсний дэлгүүр
  • Зуунмод 3-р баг Баянхошуу “Ивээл” Маркет
  • Зуунмод 4-р баг Зүүндэлгэр “Өрнөх” Хүнсний дэлгүүр
  • Зуунмод 6-р баг Энхтайван “Замт” Хүнсний дэлгүүр

Мөн цаг, байршил хамаарахгүйгээр хаанаас ч, хэзээ ч гар утсаараа Hi-pay, Toki, Tapatrip зэрэг аппликэйшн ашиглан U money картаа цэнэглэх боломжтой. Үүнээс гадна Xудалдаа Xөгжлийн болон Голомт банктай хамтарсан шинэ карт захиалан нийтийн тээврээр тус картаа шууд уншуулан зорчих боломжтой.

Зуунмод сумын зорчигч урсгалын дата цугларснаар нийтийн тээврийн үйлчилгээний дараагийн шатны тухайлбал Хөшигтийн хөндий дэх ‘Чингис хаан” ОУ-ын нисэх онгоцны буудал болон Майдар хот төсөл зэрэг дагуул хотуудын хөдөлгөөн, чиглэлийг оновчтой төлөвлөн зохион байгуулах, бодлого боловсруулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг илүү чанартай хүргэх боломж бүрдэнэ.

Улаанбаатар Смарт карт ХХК нь цаашдаа бусад аймгуудад “Удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем” нэвтрүүлэх талаар холбогдон, хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

УЛААНБААТАР СМАРТ КАРТ ХХК

2 COMMENTS

  1. Wow, awesome weblog layout! How long have you ever been blogging for?

    you made running a blog look easy. The overall glance of your site
    is excellent, as neatly as the content! You can see similar here sklep online

  2. Hey there! Do you know if they make any plugins to help with Search Engine Optimization? I'm trying to
    get my blog to rank for some targeted keywords but I'm not seeing very good gains.
    If you know of any please share. Cheers! You can read similar
    art here: Backlink Building

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ