Бямба, 5 сар 4, 2024
4.1 C
Ulaanbaatar

Жинхэнэ уран бүтээлч ховорджээ

Массыг хамарсан уран бүтээлч өнөө цагт цөөрчээ. Тодорхой нэг бүлэгт дуугаа хүргэдэг өөрийн гэсэн ертөнцтэй чадварлаг уран бүтээлч их бий. Гэвч массыг хамарсан супер од хэмжээнд үнэлэгдэх уран бүтээлч яг өнөөдрийн нөхцөлд Монголын урлагт алга. Серёжаг нэрлэж болох ч мөн л уран бүтээл хийх тоо нь буурсаар.

Од болж гялалзаад нийтийн дунд давгүй нэр төртэй болоод ирэхээрээ уран бүтээлчид маань дагагч, сонсогчдоо ашиглаад ямар нэгэн улс төрийн хүчин, компанийг сурталчилж мөнгө олдог болчиж.

Нийтийг хамарсан томоохон уран бүтээлч өнөө цагт байхгүй байгаа учраас сонсогчид хуучны Опозит, Татар, Хурд гэх мэт хамтлагуудыг санан дурсаж, тоглолтыг нь хэдэн арван мянгаараа үзэж байна. Цаашаагаа ч Анхаа Халиун, Үүрээ Мөнхбат гэх уран бүтээлчдийг тоглолтоо хийгээсэй гэж битүүхэн хүсэцгээж байна. Яагаад гэвэл яг өнөөдөр нийтээрээ дагаад дуулчих, шүтэн биширчих од төрөн гарч ирэхгүй байна. Гарч ирсэн ч төд удалгүй дамын наймаачин шиг сонсогч үзэгчдээ худалдаж, уран бүтээл туурвихаа болих жишээний. Ийм ёс зүйгүй байгаа нөхцөлд цаашдаа ч үзэгчид үеэ элээсэн уран бүтээлчдийн тоглолтыг үзэж, тэдэнд хөрөнгө оруулсаар байна байх.

1 COMMENT

  1. Wow, marvelous blog layout! How lengthy have you ever been running a blog for?

    you made running a blog look easy. The overall glance
    of your web site is magnificent, let alone the content material!
    You can see similar here sklep internetowy

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ