Мягмар, 5 сар 7, 2024
27.1 C
Ulaanbaatar

Оросын “Луна-25” станц сар мөргөж сураггүй болов

Зөвлөлтийг залгамжлагч ОХУ-ын сансрын анхны үйл явдал болох сарны эсрэг талдзөөлөн газардах ёстой байсан “Луна-25”станцын буух тойргийг буруу тооцоолсноос сарны гадрага мөргөж сөнөжээ.Энэ сарын 18-нд Москвагийн цагаар 14:57 орчимд “Луна-25”-тай холбоо тасарч19, 20-ны өдрүүдэд уг төхөөрөмжийг хайж, холбоо тогтоохыг оролдсон ч үр дүнд хүрээгүй байна.

"Сансрын хөлөг сөнөсөн шалтгааныг тогтоох асуудлыг тусгайлан байгуулагдсан яамд хоороондын комисс шийдвэрлэх болно" гэж Роскосмос”-оос албан ёсоор мэдээлэв.

“Луна-25” станцыг энэ сарын 11-нд “Восточный” сансрын буудлаас хөөргөсөн юм."Роскосмос"-ын ерөнхий захирал Юрий Борисовын хэлснээр "Луна-25"-ын зөөлөн газардах ажиллагаа энэ сарын 21-нд болох ёстой байсан билээ.

“Луна-25”төсөлэхэлсэн цагаасаа эхлэн Оросын авлига, хүнд суртлаас үүдсэн техникийн болон санхүүгийн асуудалтай тулгарч эхэлсэн бөгөөд анх энэ төсөл“Луна-Глоб”нэртэй байсан юм. Уг төсөл2005 онд эхэлж 2014 онд нисгэхээр төлөвлөж байсан ч есөн жилийн дараа л сая нэг юм сар руу хөөрсөн билээ.Гэсэн ч бууж чадсангүй.

1 COMMENT

  1. Wow, awesome weblog format! How long have you ever been running a
    blog for? you made running a blog look easy. The overall look of your web
    site is wonderful, as smartly as the content!
    You can see similar here najlepszy sklep

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ