Даваа, 4 сар 29, 2024
-0.9 C
Ulaanbaatar

Монголын багийн спортод нэн даруй хийх нэгэн хувьсал...

"Улаанбаатар-2023" 16-18 насны зүүн азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болж байгаа билээ. Манай улсын сагсанбөмбөг, волейбол гэх зэрэг спортууд өндөр түвшинд хөгжиж, гадны лигүүдэд легионер тамирчид бэлтгэх болсон. Ур чадварын хувьд бусад азийн улсуудтайгаа эн зэрэгцэх хэмжээнд очсон гэдгийг мэргэжлийн спортын сэтгүүлчид ч дуу нэгтэй хэлдэг. Үүнийг батлах жишээ гэвэл Монголд сагсанбөмбөгөөр бэлтгэгдсэн Ш.Энхийн-Од ази тоглогч барагтаа ороод байдаггүй Америкийн коллежийн лигт тоглож байна. Тэрээр дэлхийн хамгийн шилдэг 300 тоглогч тоглодог НБЭ-д элсэх боломжтой тоглогчдын нэгээр нэрлэгдсэн. Гэтэл начир дээрээ багийн спортоор Монгол Улс бусад азийн улсуудтайгаа өрсөлдөгч байж чадахгүй байна. Ямар нэгэн жижигхэн хүчин зүйл бидний хөгжилд тээг хийсээр.

Тэр тээг юу вэ?

Ялагч байх сэтгэлзүй буюу өрсөлдөөнч сэтгэлзүй Монголын багийн спортынхонд алга байна уу даа гэж харагдаж байна. Монгол хүний геньд уг нь хадгалаастай байдаг зүйл. Энэ давуу талаараа бид дэлхийн талыг эзэлж байв. Өрсөлдөөнч сэтгэлзүй байгаа үед ур чадвар, биеийн хэмжээ, туршлагын зөрүү хэдий байсан ч өрсөлдөгч багаа ялах боломж байдаг. Харин манай багийн спортынхонд яагаад энэ зүйл байхгүй байна вэ. Шалтгаан маш тодорхой. Зөв систем алга.

Яаж зөв системтэй болох вэ?

НБЭ яагаад дэлхий шилдэг лиг байдаг вэ? НБЭ-д байр сууриа олж авна гэдэг яагаад тийм хэцүү вэ? Учир нь тэнд өрсөлдөөн байдаг. Ямарваа нэг хөгжил өрсөлдөөн дундаас бий болдог. Дэлхийн томоохон нээлтүүд дайны үед бий болдог. Дэлхийн сод хүмүүс хүнд хэцүү цагт төрөн бий болдог. Өрсөлдөөн гэдэг бол хүн төрөлхтнийг хөдөлгөгч хүч юм.

Дэлхийн ихэнхи улс оронд байдаг спортын өрсөлдөөний зарчим ийм байдаг. Мини сагсанбөмбөгийн тэмцээн, дунд сургуулийн аварга, ахлах сургуулийн аварга гэх тэмцээнүүд бүтэн жилийг хамарч, маш өрсөлдөөнтэй зохион байгуулагддаг. Бидэнд ч тэр тийм тэмцээн бий гэж та бодож байж магадгүй. Гэхдээ хөрсөн дээрээ тэнгэр газар шиг.

Манайд бол нэг сургуулийн шигшээ баг байлаа гэж бодоход аймгийн аварга даа л орно. Тэндээсээ аймгийн шигшээ багаа бүрдүүлнэ. Аймгийн шигшээ багууд нь улсад өрсөлдөнө. Эсвэл Улсын аварга гээд хэн дуртай нь багаа бүрдүүлээд орчихдог. Эсвэл хэн нэгэн дасгалжуулагч хэдэн авъяастай хүүхдийг шигшиж аваад үеийнхнээсээ хэт тасархай баг бүрдүүлчихдэг. Тэд нар нь үеийнхнээ нүдээ ч ирмэхгүй арчаад хаядаг. Тийм ч болохоор насанд хүрэгчид оюутнуудтай бэлтгэлээ хийдэг. Ингэснээр тэдгээр хүүхдүүд өрсөлдөөн гэж юу вэ, уналт босолт, хязгаараа тулгах, цөхрөлтийг мэдрэлгүй өсөж томорцгоодог. Ийм тамирчид жинхэнэ өрсөлдөөнд нисэж чаддаггүй.

Яаж өрсөлдөгчийг бэлтгэх вэ?

"Хүн юу ч болж болдог" гэх онол байдаг. Тусгай хөтөлбөрөөр ямар ч хүнийг бүтээж болно гэсэн санаа. Хөтөлбөр гэхээр энгийн сонсогдож байж магадгүй. Манай боловсролын салбарынхан ер нь ямар ч салбарынхан тийм хөтөлбөр хэрэгжүүлнэ, ийм хөтөлбөр боловсрууллаа гээд л хэнэг ч үгүй ярьдаг учраас өдгөө хөтөлбөр гэх зүйл үнэ цэнээ алджээ. Ямарваа нэг хүнийг өсч дэвшүүлэхэд яалт ч байхгүй зөв хөтөлбөр бүхий систем чухал үүрэг рольтой. Дэлхийн хаана ч хэрэгждэг, дан ялангуяа багийн спортод хэрэгждэг нэгэн хөтөлбөр бий.

Тодруулбал, сургуулийн сурагч бүр ямар нэгэн клубт элсэх ёстой. Тэр клубээрээ дамжуулж амьдралд хэрэгтэй сэтгэлзүйн чадвар эзэмших. Спорт дээр бол нэг ахлах сургуулийн сагсанбөмбөгийн клуб байлаа гэж бодъё. Тэд бэлтгэл сургуулилтаа хийж аймгийн аваргадаа орно. Гэвч ялагдал хүлээлээ. Тэднийг ялсан баг улсын аваргад орно мөн л ялагдал хүлээв. Эхний баг өөрсдийг нь ялсан багийг ялахаар хичээж эхэлнэ. Харин тэр баг нь мөн л өөрсдийг нь ялсан багийг ялахаар хичээнэ.

Тэгээд зуны амралтаараа зунжин бэлтгэл хийж, намар нь аймгийн аваргадаа дахин орно. Түрүүлсэн нь улсын аваргад орно. Ингээд өвөл улсын аваргын тэмцээн дуусна. Харин хавар нь Нэгдсэн улсын аваргын тэмцээндээ оролцоно. Тэнд аймгийн аваргын шилдэг хоёр баг орно. Ингээд бүтэн жилийн турш оролцсон тэмцээн бүр нь утга учиртай болно гэсэн үг. Ийм дарамтаас тоглогчдын сэтгэлзүй хөгждөг. Өмнө жил нь сайн бэлтгэлжилттэй элит түвшний багт олон онооны зөрүүтэй ялагдлаа гэж бодоход дараа жил нь тэднийг ялах сэтгэлзүйтэй болж эхэлнэ. Баг гэдэг бол багийн спортод хамгийн чухал зүйл. Ингэж л гадны орнууд баг гэдэг ойлголтыг хүүхдүүдэд багаас нь суулгаж өгдөг байх нь. Хөгжих боломж, потенциальтай тамирчдыг аймагт нь нэгдсэн кэмпийн сургалтаар хэсэг хугацаанд бэлтгэлжүүлж, хөгжлүүлнэ. Улсын хэмжээний чадвартайг нь улсад хамгийн сайн дасгалжуулагчийн дор кэмпэд явуулна. Тэнд хүүхдүүд багаа төлөөлж очин илүү их зүйлийг сурна. Яагаад гэвэл дараа жил улсын аваргаас хасагдахгүйн тулд илүү сайжирч, багийнхныхаа өмнө хариуцлага хүлээнэ гэсэн үг. Чи хичнээн ур чадвартай, лаг байлаа гээд ч аймгийн аварга даа түрүүлж чадахгүй бол улсын аваргад орж чадахгүй гэсэн үг.

Манайд ч тэр энэ системийг нутагшуулах боломж байна. Учир нь хүүхэд бүр сагсанбөмбөг, гарбөмбөг сонирхдог болсон. 1000, 2000 сурагчтай сургуулиас нэг шигшээ баг гаргах асуудалгүй. Монголын сагс тоглодог хэдэн арван мянган хүүхэд нэг хэсэг нь болох бүтэн жилийг хамарсан сурагчдын энэ лигээр нууцлаг авъяастнуудыг нээн гаргаж ирэх боломж байна. Амьдралдаа нэг ч ялагдаж үзээгүй сагсанбөмбөгийн суут авъяастныг сумын сургуулийн малчин жаал ялах боломжтой энэ системээр шилдэг тамирчдыг бэлтгэх хэрэгтэй байна.

2 COMMENTS

  1. Wow, amazing blog layout! How lengthy have you ever been blogging for?
    you made running a blog look easy. The entire glance of your website is fantastic, as neatly
    as the content material! You can see similar here sklep internetowy

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ