Лхагва, 5 сар 1, 2024
16.1 C
Ulaanbaatar

Nas Daily "Монгол бол эмэгтэйчүүдийн орон" гэв

Nas Daily гэх фэйсбүүкт 20 гаруй сая дагагчтай контент бүтээгч Монголд ирсэн. Тэрээр Монгол Улсыг сурталчилсан эвентийг хийж буй. Уг эвент Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон түлхэц болно гэж экспертүүд харж байгаа юм.
Тэрээр Монголд ирээд анхны видеогоо цацав. Уг видеоны гарчиг нь " Би эмэгтэйчүүдийн улсад ирээд байна" гэх нэртэй.
Номин сайдтай хамт буй бичлэгээ уг бичлэгтээ оруулжээ. Сайхан л харагдаж байна. Доорхи сэтгэгдэлүүд нь болохоор "Ямар гайхалтай юм бэ, нийт суралцагсадын 60 хувь нь эмэгтэйчүүд гэнэ үү, миний мөрөөдлийн улс мөн байна..." гэхчлэн ихэнхдээ эрчүүд байх гэмээр сэтгэгдэл цувж байна.
Нэг эрэгтэй бүр "Энэ улс бол миний заяаны ханиа олох мөрөөдлийн газар мөн байна" гэжээ.
Харин доор нь нэгэн Монгол хариулжээ "Хамт байгаа Номин гэж эмэгтэй нь нөхөртэй шүү, хөөе" гэсэн байна. Монгол бүсгүйчүүдийн маань суу алдар дэлхийд мандан бадраг ээ. Ямартай ч эмэгтэйчүүдтэй маань их ойр байгаа нөхөр шиг байна...

1 COMMENT

  1. Wow, incredible weblog format! How long have you been running a blog for?
    you made running a blog look easy. The full glance of your website is great,
    as neatly as the content! You can see similar here dobry sklep

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ