Мягмар, 5 сар 7, 2024
27.1 C
Ulaanbaatar

Нийслэлд орсон аадар борооны улмаас үүссэн үерийн голомтод УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан газар дээр нь ажиллаж байна

Нийслэлд орсон аадар борооны улмаас үүссэн үерийн голомтод УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан, Хотын дарга Д.Сумьяабазар, Онцгой байдлын алба, дүүргийн удирдлага, мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээ авч, газар дээр нь ажиллаж байна.
Мөн Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах ангиудын 90 гаруй алба хаагч аюулгүй байдлыг ханган,
БЗД, СБД-ийн үерт автсан 97 айл өрхүүдийг 127 дугаар сургуульд 100 ор дэлгэн нүүлгэн шилжүүлэх ажил яг одоо явагдаж байна.
Одоогийн байдлаар 30 мянга гаруй айл өрхийн цахилгааныг таслаад байна. Бороо маргааш үүрээр үргэлжлэн орох тул үерийн аманд байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлэхэд анхаарахыг үүрэг болголоо.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ