Даваа, 4 сар 15, 2024
2.1 C
Ulaanbaatar

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр Үүр, Халх голууд болон Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум Орхон гол орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна.

Хэнтий нуруунаас усжих Хараа гол /Дархан хот/, Ерөө /Ерөө сум/ Хэрлэн гол /Мөнгөнморьт, Багануур орчимд/, Онон гол /Дадал сум орчимд/, Хангай нурууны арын Орхон гол /Өлзийт сум/, Сэлэнгэ мөрөн /Сүхбаатар хот/, Онги гол /Сайхан-Овоо/, орчимд үерийн түвшинг тус тус 5-65 см давсан байдал үргэжилсээр байна.

Харин Хангай нуруунаас усжих Орхон гол /Сайхан сум орчимд/, Хэнтий нуруунаас эхтэй Туул гол /Лүн сум/, Хэрлэн гол /Өндөрхаан сум/ , Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол /Ялалт баг/ орчимд үерийн аюултай түвшинг 5-55 см даван үерлэсэн хэвээр байна.

Цаашид: Маргааш буюу 7 дугаар сарын 22-ний төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр дуу цахилгаантай усархаг аадар бороо орно.

Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг татам дагуу бууж суурьшихгүй, баталгаатай гүүр гарамаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ