Бямба, 5 сар 25, 2024
8.8 C
Ulaanbaatar

Үерийн усанд боогдсон иргэдийг нүүлгэн шилжүүллээ

Архангай аймгийн Хотонт суманд өчигдөр буюу 07 дугаар сарын 11-ний өдрийн 21:59 цагт дуу цахилгаантай хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж айлууд үерт автсан дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.

Үерийн усанд  17 иргэн боогдож,  40 айл өрхийн 17 гэр, 23 байшин, 4 хүнсний дэлгүүр, 4 цайны газар, 2 агуулах үерийн усанд автсан бөгөөд  Онцгой байдлын газрын алба хаагчид  17 иргэнийг нүүлгэн шилжүүллээ.

Одоогийн байдлаар үерт өртсөн 4 хүнсний дэлгүүр, 2 цайны газрын үерийн усыг бүрэн соруулж, лаг шаврыг зөөвөрлөн, 6 гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж байна.

Үерийн голомтод Онцгой байдлын газар, сумын мэргэжлийн анги, иргэд зэрэг 70 гаруй  хүн, 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ