Ням, 5 сар 19, 2024
25.1 C
Ulaanbaatar

УОК БОЛОН НОК-ЫН НЭГДСЭН ШУУРХАЙ ШТАБ ХУРАЛДЛАА

Одоогийн байдлаар үерийн хэмжээ багасаагүй, маргаашнаас Улаанбаатар хотоор дайран өнгөрөх Туул голын түвшин 270 см хүрч, үерийн аюултай түвшинг 10 см давах төлөвтэй байна.
Иймд үерийн далангуудыг хүчитгэх элс, шороо зөөж байгаа том оврын автомашиныг 200-аар нэмэгдүүлэх ажлыг шуурхайлж, төрийн болон хувийн өмчийн аж ахуй нэгж байгууллагуудаас түрээслэх зэргээр шийдвэрлэх, өнөө шөнийн дотор 30 мянган шуудай элс бэлтгэхийг УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныханд үүрэг болголоо.
Мөн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа 1000 гаруй алба хаагчийн ажиллах боломж нөхцлийг сайжруулж, зориулалтын гутал хувцас, багаж хэрэгслийн хангамжийг сайтар бэлтгэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг чандлан сахиулахыг даалгалаа.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ