Ням, 5 сар 19, 2024
25.1 C
Ulaanbaatar

Г.Занданшатар: Мөнгөтэй нь биш мэдлэгтэй нь нэр дэвшиж сонгогддог болно

УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийлээ. Чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр "Хаврын чуулган авлигын эсрэг чуулган байх болно" гэж мэдээлж байсан. Үүнийхээ дагуу энэ хаврын чуулганаар Үндсэн хуулиндаа өөрчлөлт орууллаа. Ингэснээр УИХ 126 гишүүнтэй болж, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн Хуулиндаа хийж өгч байна. Олон жил өөрчлөх гээд чадаагүй улс төрийн намуудын тухай хуулинд өөрчлөлт орууллаа. Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулж жендерийн 20 хувийг 30 хувь болгосон. 2028 оноос 40 хувь байхаар зааж өглөө. Мөн сонгуулийн үеэр гардаг зардлыг бууруулсан. Ингэснээр авлига буурах нэг үндэс болох юм. Мөнгөтэй нь биш мэдлэгтэй нь нэр дэвшиж сонгогддог болно.

Авлигатай тэмцэх дараагийн 6 жилийн үндэсний хөтөлбөрийг баталлаа. Нийтийн албанд хувийн эрх ашгийг зохицуулах тухай хуулийг мөн баталсан. Ингэснээр Ерөнхийлөгч, УИХ гишүүд, ЗГ-ын гишүүд, аймаг нийслэлийн засаг дарга нарын хамаарал бүхий компани улсын тендер, хөнгөлөлттэй зээл тусламжинд хамрагдахыг хориглож байна. Мөн гэр бүлийн хүмүүс нь өндөр албан тушаал хашихыг хориглож өгсөн. Хөгжлийн банкны сонсголыг хийлээ. Боловсролын багц хуулийг баталсан. Олон зүйл заалт шинэчлэн орсон бөгөөд Англи хэлийг бага ангиас нь заахыг хуулинд тусгалаа. Нийгмийн даатгалын багц хуулийг баталж, тэтгэвэр өвлөгддөг боллоо. Төсвийн тодотгол хийж цалин тэтгэврийг нэмлээ" гэв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ