Даваа, 5 сар 6, 2024
14.1 C
Ulaanbaatar

НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ: Зам гэсэн нэг л жимээр бие биеэ хүндэтгэн замын хөдөлгөөнд соёлтой оролцъё

Аялал зугаалгын цаг ирж, орон нутгийг зорих тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдсэн. Тээврийн цагдаагийн албанаас “Нэг зам-Нэг соёл” аяныг өнөөдөр улс орон даяар нэгэн зэрэг эхлүүлэв. Аяны нээлт орон нутгийг чиглэсэн таван зам дээр нэгэн зэрэг эхэлсэн. Зүүн чиглэлийг зорих автозамын нээлт Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Баян даваан дээр боллоо.

No description available.

Тус аян долдугаар сарын 3-наас наймдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжлэх аж. Энэ хугацаанд хяналт шалгалтыг тогтмол явуулах бөгөөд "Хурд хэтрүүлэх", "Хамгаалах бүс”, “Гэрэлтүүлэх хэрэгсэл ашиглах", "Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох" зөрчилд тавих хяналтыг нэмэгдүүлж, зохих хариуцлагыг хүлээлгэн энэ төрлийн зөрчлийг гаргуулахгүй байхад илүү анхаарч ажиллахаар төлөвлөжээ.

No description available.

Тээврийн цагдаагийн албанаас өмнө нь "Яараад яахав дээ”, "Ирээдүйгээ хамгаалья", “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" зэрэг ухуулга, нөлөөллийн аян, арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байв. Тухайн хугацаанд бүртгэгдсэн зам тээврийн ослын тоо -8.1-ээс -50.8 хүртэл хувиар буурсан үзүүлэлт байдаг. 

No description available.

Аяны нээлтийн үйл ажиллагаанд цагдаагийнхан, Монголын чопорчид, Монголын авто сургалтын байгууллагууд оролцов. Мөн жолооны курсэд суралцаж буй шинэхэн жолоочид нээлтэд оролцож, ТЦА-наас зарлаж буй аяны талаар өөрсдийн сэтгэгдлээ хэллээ. 

No description available.

Аяны талаар ТЦА-ны замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Гомбосүрэнгээс тодрууллаа. Тэрээр “Дэлхий дахинд зам тээврийн ослоор амь насаа алдаж буй иргэдийн тоо буурахгүй байгаа. НҮБ-ээс сүүлийн 10 жилийн хугацаанд зам тээврийн ослоор амь насаа алдагсдын тоог 50 хүртэлх хувиар бууруулах зорилт тавьсан. Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн зам дээр ослын улмаас амь насаа алдаж буй иргэдийн тоог бууруулахаар ажиллаж байгаа” гэсэн юм.

No description available.

Нөлөөллийн аянд оролцож буй Чоппер клубын гишүүн н.Аянга “Жолооны хүрд атгаж байгаа хүн бүхэнд замын хөдөлгөөндөө соёлтой оролцоорой гэж зөвлөе. Бид ТЦА-наас зохион байгуулдаг аян бүрд оролцож, сурталчилдаг. Толиндоо харахгүйн улмаас чоппер унадаг хүмүүст бага зэргийн хүндрэл үүсдэг. Шахах, түгжрэлд хаалгаа гэнэт онгойлгох гэх мэт” гэлээ.

No description available.

Аяны хүрээнд иргэд, хөдөлгөөнд оролцогч нарт үнэ төлбөргүй ашиглуулах “Монгол Улсын авто замын сүлжээг холбосон газрын орон зайн мэдээлэл бүхий навигашн /Navigation/ системтэй болох, замын мэдээлэл, зам засвар, хөдөлгөөний түгжрэл, дэд бүтэц, замын дагуух үйлчилгээний төв, шатахуун түгээх станцын байршлын мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй хүргэх” зорилготой Navigation системийн аппликейшныг технологийн компаниудтай хамтран хөгжүүлж бэлэн болгосон ба энэхүү аппликэйшны тусламжтайгаар орон нутагт зорчих үедээ зам засвар, замын талаарх бодит мэдээллийг авах, зам тээврийн осол их гардаг зам, байршлын мэдээллийг иргэд, хөдөлгөөнд оролцогч та бүхэн авах боломжтой болж байна.

No description available.No description available.No description available.No description available.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ