Даваа, 5 сар 6, 2024
21 C
Ulaanbaatar

Сэлэнгэ аймгийн Орхон сумын ЕБС-ийн 70 жилийн ойг угтан уулзалт хийжээ

Сэлэнгэ Орхон сумын ЕБС нь 1953 онд Үнэгтийн конторын бага сургууль нэртэйгээр анх байгуулагдсан. 2023 онд тус сургуулийн түүхт 70 жилийн ой тохиож, 2023.06.23-ны өдөр Улаанбаатар хотын сөүл ресторанд үе үеийн эрдэмтэн багш нар, төгсөгчдийн уулзалтыг зохион байгууллаа.
Энэ үеэр тус сургуулийн захирал Б.Соёлмаа "Сэлэнгэ аймгийн Орхон сумын түүхт 70 жилийн ойн босгон дээр өнөөг хүртэлх түүхийг бүтээлцсэн үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, эрхэм төгсөгч та бүхний амар амгаланг эрэн мэндчилье. Түүхэн хөгжлийнхөө явцад нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн сургалтын орчин бүрдүүлж, хамт олноо чадавхжуулан хамтын ажиллагааг үргэлжлүүлж, олон олон алдартныг төрүүлсээр өнөөдрийг орчин цагийн сургуулийг бий болгож чадсан билээ. Эрхэм хүндэт үе үеийн эрдэмтэн багш нар, төгсөгчид та бүхнийг төрөлх сургуулийнхаа түүхт 70 жилийн ойд хүрэлцэн ирэхийг урьж байна" гэлээ.
Өнгөрсөн 10 жил 75 хүүхдийн ортой дотуур байр шинээр улсын төсвөөр баригдаж, гүний худагтай болсноор хичээлийн байранд ариун цэврийн байгууламжийн өргөтгөл хийгджээ. Ингэснээр дотроо ариун цэврийн өрөөтэй болж, хэсгийн төвлөрсөн халаалт, дулаанд шилжсэн. Мөн 2019 онд Ерөний боловсролын сургалтын чанар, үр дүнг тодорхойлох боловсролын чанарын үнэлгээнд тэргүүлэх амжилт үзүүлсэн сургуулиар батламжлагджээ. 2020 онд Сэлэнгэ аймгийн багш ажилчдын дунд зохион байгуулагдсан "Судлаач багш" QUIZ хөтөлбөр уралдаанд шилдэг сургууль болсон. 2022 онд байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр нэгдүгээр түвшинд үнэлэгдсэн хамт олноор шалгарсан бахдам амжилтаар тус сургууль 70 жилийн ойгоо угтаж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ