Ням, 5 сар 5, 2024
13.1 C
Ulaanbaatar

Монголын жюү жицүгийн холбоо СПОРТЫН СЭТГҮҮЛЧИДТЭЙ хамтарч ажиллана

Дэлхийн аваргыг эх нутгийн дэвжээнээ хүлээн авсан Монголын жюү жицүгийн холбоо, Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллахаар болж, санамж бичигт үзэглэлээ.

Уг үйл ажиллагаанд Монголын жюү жицүгийн холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Б.Цагаанбаатар нар оролцов.

Энэ хүрээнд долоодугаар сарын 14-20-ны өдрүүдэд "Степпе арена"-д болох насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны “үзэгтэй тамирчид” нэгдэн ажиллахаар болов. Мөн олон улс, тив дэлхийн томоохон тэмцээнд зохион байгуулагддаг “Залуу сэтгүүлч” хөтөлбөр уг тэмцээний үеэр хэрэгжинэ.

Тус холбоо нь 80 гаруй гишүүнтэй бөгөөд спортын сэдвээр дагнан бичдэг, сурвалжилдаг зурагчид, сэтгүүлчдээс бүрдсэн хамт олон юм.

Монгол оронд болж байгаа дотоодын тэмцээн уралдаан болон олон улс, олимп, дэлхийн аваргад ажиллаж байсан туршлагатай сэтгүүлчид Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулалт хэвлэл мэдээлэл, тэмцээний үеийн шуурхай мэдээллийг үзэгч, уншигчдад газар дээрээс нь шуурхай сурвалжилан хүргэнэ.

1 COMMENT

  1. Wow, fantastic weblog format! How lengthy have you been blogging for?

    you made blogging look easy. The entire look of your site is great, let alone the content
    material! You can see similar here sklep internetowy

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ