Ням, 5 сар 5, 2024
9.1 C
Ulaanbaatar

НБЭ-гийн аваргаар Денвер Наггетс баг тодорлоо

Өнгөрсөн 11 дүгээр сараас эхэлсэн НБЭ-гийн 2022-2023 оны улирлын аваргаар Денвер Наггетс баг тодорлоо. Тэд шигшээ тоглолтод Миами Хит багтай тоглож, 4-1-ийн харьцаатай буулгаж авсан юм. Денвер Наггетсийн хувьд нэгдүгээр шатанд Минесато Тимбеволвес багийг, хоёрдугаар шатанд Финикс Сансийг, бүсийн шигшээд Лос Анжелос Лейкерс багийг тус тус буулган авч, шигшээ цувралд Миами Хитийг буулгаж авсан юм.

Шигшээ цувралын үнэ цэнэтэй тоглогчоор улирлын хоёр удаагийн МВП Никола Ёкич тодорлоо. Харин Миами Хит багийн хувьд яг энэ багаараа хоёр дахь удаагаа шигшээ цувралд ялагдлаа.

Шинэ мэдээ