Пүрэв, 5 сар 2, 2024
12.1 C
Ulaanbaatar

Одоо л өөрчлөхгүй бол оройтно!

Товчхон:

  1. Авлигын гэмт хэргийн улмаас 2022 онд 5 их наяд 24 тэрбум 895 сая 829 мянган төгрөгийн хохирол учирсан байна.
  2. Иргэн О.Сийлэгмаагийн зарласнаар БЗС-гийн зээлийн 99 хувь нь эргэж төлөгдөөгүй, нийт олгосон зээлийн 90 хувийг эрх мэдэлтнүүд, ойрын хамаарал бүхий хүмүүс авчээ.
  3. Өнгөрсөн 10 жилд 40 их наядын нүүрс хулгайд алдагджээ. АТГ-аас гол сэжигтнүүдээр 17 улстөрчийг нэрлэв.
  4. Хөгжлийн банкнаас гарсан зээлийн 1.6 их наяд нь чанаргүйд тооцогджээ. Уг зээлийг улстөрчдийн хамаарал бүхий компаниуд авсан болох нь баримтаар нотлогдов. Гэх мэтчилэн нийгэмд дуулиан тарьсан хулгай, луйврын эздийг хөөвөл утасны үзүүр Төрийн ордны зүг хөвөрч байна.

Аливаа нийгэм өөрөө амьд организм байдаг. Энэ утгаараа хүнтэй зүйрлэвэл, Монголын нийгэм хэдийнэ сэхээний тасагт хэвтэж байна. Өнгөрсөн гучин жилийн ужиг хорт хавдар нь бүх эрхтэн тогтолцоогоо гэмтээж, бэтэг нь эхнээсээ хагарах болов. Эм тариа төдийгөөр өвчнөө аргалаад явах уу, эсвэл оношоо зөв тогтоож, хавдраа углуургаар эмчлэх үү?!. “А” хувилбарыг сонговол авлига амь бөхтэй хоцорно. “Б” хувилбарыг сонговол ардчилал амьд үлдэнэ. Г.Занданшатарын парламентын 73 гишүүн авлига, ардчилал хоёрын аль нэгийг сонгож кнопоо дарах юм.

МАН

УИХ-ын 2020 оны сонгуульд нийт саналын 44.9 хувийг авч, МАН үнэмлэхүй олонх болж байв. Энэ нь МАН-ын сайных биш мажоритори тогтолцооны “буян”. Ирэх 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийг мажоритори тогтолцоогоор явуулбал МАН-аас нэр дэвшсэн бор халзан хонь ч ялалт байгуулж мэднэ.  Харин том зургаараа мажоритори нь Монголд ашиггүй. Хэрэвзээ 2020 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан бол МАН 34, МАН-19, гуравдагч намууд 14 суудал авах байсан гэх тооцоолол байдаг.

Сонгуулийн тогтолцооноос болж, олонхын бүлэг дотроо нам, засгийн бодлоготойгоо илтэд тэрсэлдэх хүмүүс ч цөөнгүй байна. Ядаж байхад БЗС-гаас охин нь тэтгэлэг авсан нь олон нийтэд ил болсныг хэлэх үү, Ц.Даваасүрэн МАН-д ийрэн болж, засагт түйрэн тавих дээрээ тулчхаад байгаа билээ.

Энэ мэт Засгийн газрын хэрэгжүүлж буй таван “Ш” ажиллагааны хүрээнд хулгай, луйвар нь олон нийтэд ил тод болсон улстөрчид ууртай байна. Унасан бөх ууртай гэдэг.  Чадал нь байгаад сачий нь хүрвэл Л.Оюун-Эрдэнийг огцруулахыг хүмүүс намд нь ч, бүлэгт нь ч, танхимд нь цөөнгүй. Ард нь У.Хүрэлсүх, хажууд нь Д.Амарбаясгалан байгаа тулдаа Ардын намын арай ч засаг төрөөрөө оролдож чадахгүй байх шиг.

Үнэмлэхүй олонх байх нь өөрөө том зовлон болохыг, ялахаасаа засаглах нь хэцүүг, сөрөг хүчингүй ардчилал нь парламентын том асуудал байдгийг Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хоёр жил яс махаараа ойлгосон биз.

Эрх баригчид жагсаалтад нэр цэвэр хүмүүс сойхоо зарласан нь Л.Оюун-Эрдэнийн хүний хүмүүсээс салах нэг тактик нь байх. Төрийн сангуудын мэдээллийг ил тод болгож, хүний өөрийнгүй “намнах” болсон нь нам, засгаа цэвэрлэх гэсэн зорилго нь ил тод уншигдаж байна.

АН

2008 оны сонгуулиар сонгогчдын 40.4, 2012 онд 35.3, 2016 онд 33.6 хувийн дэмжлэг авч байсан сөрөг хүчин 2020 онд 24,5 хувийн дэмжлэг авсан нь иргэд ардчилалд дургүйдээ биш АН-ын талцал, хуваагдалд дургүйцсэндээ өгсөн “үнэлгээ” нь. Хоёр сонгууль дараалан гудамжинд лааз өшиглөх болсон АН-ын хувьд 2024 оны сонгууль үхэх, сэхэхээ шийдэх сонгууль болно.

Хоёр тамгатай, хоёр даргатай явсан Ардчилсан нам өнгөрсөн өвөл малгай тавих толгойтой болсон билээ.  Тиймээс Л.Гантөмөр нь анх удаа сөрөг хүчнийг удирдаж сонгуульд орохоор болж байна. Сөрөг хүчнийг эргэн ирж, эвлэлдэн нэгдэх нь нийгмийн нэг хүлээлт болсныг тухайн үеийн сошиалын хандлагаас харчихаж болно.

Гэвчиг, арайхийж дотоодоо учраа олсон АН-д ахиад хагарал нүүрлэх болсны ард экс Ерөнхийлөгч Х.Баттулга бий нь  хардагдаж, харагдаж байна.

Л.Гантөмөрийг АН-ын албан ёсны даргад “өргөмжилж”, өөрөө албан бус дарга болох гэсэн болох санаархал нь бүтэлгүйтсэн үү, аль эсвэл цаанаас нь хэн нэгэн даалгавар өгсөн үү, “монгол ялна”-чууд АН-ын эсрэг сошиалын ариун дайнаа хэдийнэ эхлүүлсэн.

АН сэргэх нь МАН-д төдийгүй Монголд ашигтай. Сөрөг хүчингүй ардчилал гэж байхгүй. Олон намын оролцоотой сонгодог парламент нь ардчиллын хамгаалалт болж өгдөг. Пропорциональ тогтолцоо нь АН-д илүү ашигтай. 2012 оны сонгууль холимог системээр явсан тул нийт сонгогчдын 35.3 хувийн саналаар АН засгийн эрх авсан байдаг. Гишүүдийн тоог нэмэх санаачилгыг анх АН гаргаж байсан юм. 2014 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах АН-ын ажлын хэсгийнхний боловсруулсан төсөлд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох хувилбар яригдаж байлаа.

ХҮН

2020 оны сонгуульд Хан-Уулаас  нэр дэвшсэн Т.Доржханд ялалт  байгуулснаар ХҮН анх удаа парламентад суудалтай нам болов. Өнгөрсөн хугацаанд АН-ын бүлгийнхнээс ч илүү улс төр хийж, “ганц дайчин ганцаарддаггүй” болохыг Т.Доржханд харуулсан. Гэхдээ түүнийг МАН-ын утсан хүүхэлдэй, намыг нь охин компани нь гэх яриа гарсан нь цууг үг мэдээж биш биз.

 Зүүний үзлээ өөрчилж баруун төвийн үзэлтнүүд болсноо зарлан, Хөдөлмөрийн үндэсний намаа ХҮН болгон өөрчилсөн ч хүний хүн хэвээр харагддаг нь дээрх яриатай ч холбоотой байх.ҮХНӨ дээр анхнаасаа л  тоо, тогтолцоог өөрчлөх ёстой гэх байр суурьтай байсан нь Монголоо бодож сэрсэндээ ч биш юм. Нэг суудлаа нэжгээд болгох,  наандаж бүлэг байгуулах, цаанадаж засагт хамтрах зорилготой нь тодорхой.  Пропорциональ тогтолцоо нь парламентад олон намын оролцоог хангаж өгдөг давуу талтай.

Дээрх товчхон мэдээллүүдээс дүгнэхэд ҮХНӨ-өөр тоо, тогтолцоогоо одоо л өөрчлөхгүй бол оройтно. Авлига ялж, ардчилал ялагдана!

4 COMMENTS

  1. Wow, fantastic weblog structure! How long have you
    been blogging for? you make blogging glance easy.
    The entire look of your site is great, let alone the content material!

    You can see similar here najlepszy sklep

  2. Howdy! Do you know if they make any plugins to help with Search Engine Optimization? I'm trying to get my blog to rank for some targeted keywords but I'm
    not seeing very good results. If you know of any please share.

    Cheers! I saw similar text here: Link Building

  3. Wow, incredible blog format! How long have you ever been running a blog for?
    you made running a blog look easy. The entire look of your site is
    great, let alone the content! You can read similar here prev
    next and it's was wrote by Ashton82.

  4. Wow, wonderful weblog structure! How lengthy have you been blogging for?
    you made running a blog glance easy. The overall look
    of your web site is fantastic, as smartly as the content!
    I saw similar here prev next and that was wrote
    by Tasha72.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ