Даваа, 4 сар 15, 2024
2.1 C
Ulaanbaatar

Дотоодын цэргийн алба хаагчдын ажлын шинэ байрны нээлт боллоо

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Тавантолгой түлш ХХК дахь гэрээт салбарын шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Тус анги 2020 оноос хойш Тавантолгой түлш ХХК-ийн баруун үйлдвэрийн улсын онцгой обьектод авч Дотоодын цэргийн 05 дугаар ангийн салбар 24 цагаар хамгаалан ажиллаж байгаа билээ. Салбар ангийн албан хаагчдын ажлын байр, харуулын шалган нэвтрүүлэх байрыг 2021 онд шав тавьж эхлүүлсэн ч дэлхий нийтийг хамарсан цар тахал, ковидын нөлөөллөөс болж барилгын ажил удааширч өнгөрсөн онд ашиглалтад оруулаад байсан бол өнөөдөр албан ёсоор хүлээн авлаа.

Шинэ байр ашиглалтад орсоноор үйлдвэрийн орчныг 24 цагийн турш харж хамгаалж байгаа Дотоодын цэргийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч байна гэдгийг тус ангийн захирагч Хурандаа Ж.Мөнхсолонго онцолж байлаа. Тэрээр, “Манай албан хаагчдын ажиллах орчин нөхцлийг дэмжиж шинэ байр барьж өгч байгаа Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье. Шинэ ажлын байр ашиглалтад орсоноор Дотоодын цэргийн анги байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд дэвшил гарч байгаа” гэв.

Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн, “Та бидний хамтын ажиллагаа улам бэхжих болтугай. Төр, түмнийхээ хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхэд бидний үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа та бүхэнд талархал дэвшүүлье” гэлээ.

Шинэ байраа хүлээн авч, гадна орчны тохижуулах, Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийг дэмжиж ангийн захирагч, компанийн удирдлагууд мод тарьсан юм.

1 COMMENT

  1. Wow, wonderful blog layout! How lengthy have you ever been running
    a blog for? you make running a blog look easy. The total glance of your web site is excellent, let alone the content!

    You can see similar here e-commerce

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ