Баасан, 4 сар 26, 2024
2.1 C
Ulaanbaatar

Допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэг нь улсын харцага Ц.Мөнхбаяр гэв үү

МҮБХ-ноос допингтой тэмцэх ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулж ажиллаж байгаа. Үүний хүрээнд Сар шинийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийг допингийн шинжилгээнд хамруулсан байдаг. Түүнчлэн доогуур даваанд унасан зарим бөхчүүдээс түүврийн аргаар допингийн шинжилгээ авсан. Энэ шинжилгээний хариу бүрэн иржээ.

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав гурван бөхийн шинжилгээ эерэг гарсныг онцолсон. Мөн тэдэнд ямар нэгэн өршөөл үзүүлэхгүй, эрхийг нь хасах талаар хэлсэн юм.

Албан бус эх сурвалжийн онцолж байгаагаар Увс аймгийн Тэс сумын харъяат улсын харцага Цэдэндоржийн Мөнхбаярын шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрсэн бололтой. Түүний хувьд Сар шиийн барилдаанд зодоглохдоо нэгийн даваанд өвдөг шороодсон байдаг. Гэсэн ч МҮБХ-ны зүгээс түүнийг допинг хэрэглэсэн байх магадлалтай хэмээн үзэж сүүлд дуудаж шинжилгээ авсан юм. Улмаар түүний шинжилгээний хариу асуудал дагуулсан бололтой.

Түүнийг МҮБХ-ны удирдлагууд дуудаж, асуудлыг тодруулж байгаа гэх мэдээллийг эх сурвалж хэлж байна.

Тэрбээр сүүлийн барилдаануудад огт зодоглохгүй байгаа нь дээрх асуудалтай холбоотой гэх. Хэрэв допинг хэрэглэсэн нь тогтоогдвол түүний барилдах эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасна.

Шинэ мэдээ