Бямба, 5 сар 25, 2024
8.8 C
Ulaanbaatar

УИХ олон нийттэй харилцах 6 сувгаар дамжуулан ҮХНӨ-ийн төсөлд нийт 561 иргэн, ААН-ийн саналыг авчээ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн үе шатанд Улсын Их Хурлын олон нийттэй харилцах мэдээллийн 6 сувгаар дамжуулан 273 иргэн, байгууллагаас нийт 561 санал ирүүлснээс 264 санал буюу 47.1 хувь нь d.parliament.mn цахим хаягаар, 202 санал буюу 36.0 хувь нь Улсын Их Хурлын цахим хаягаар, 13 санал буюу 2.3 хувь нь цахим шуудангаар, 4 санал буюу 0.7 хувь нь албан бичгээр, 44 санал буюу 7.8 хувь нь албаны харилцах утсаар, 34 санал буюу 6.1 хувь нь иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирүүлсэн санал байна.

Төрийн албан хаагчдын саналыг тусгах үүднээс Улсын Их Хурлаас бүрэлдэхүүн, удирдлагыг нь сонгож, томилдог 11 байгууллага, төрийн захиргааны төв 16, төрийн захиргааны 38, нийт 65 байгууллагад албан бичиг хүргүүлж, санал авах ажлыг зохион байгуулсан. Төслийн талаар танилцуулга хийж, мэдээллээр ханган, санал бодлыг сонсох, санал авах ажлын хүрээнд нийт 65 байгууллага 1,543 удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, 104,323 төрийн албан хаагч 311,980 санал ирүүлсэн байна. Ирсэн мэдээллийг боловсруулах, санал сонсох ажил үргэлжилж байгаа юм байна.

Дашрамд мэдээлэхэд, Улсын Их Хурлын даргын “Улсын Их Хурлын гишүүд тойрогт ажиллах тухай” 2023 оны 85 дугаар захирамжаар Улсын Их Хурлын гишүүд төслийн талаар иргэдийг мэдээллээр хангаж, танилцуулга хийх, олон нийтийн оролцоог хангаж, санал бодлыг сонсох ажлыг зохион байгуулах зорилгоор 2023 оны тавдугаар сарын 07-ны өдрөөс 16-ны өдрүүдэд тойрогтоо ажилласан. Энэ хугацаанд Улсын Их Хурлын 64 гишүүн 21 аймгийн 197 сум, нийслэлийн 9 дүүрэгт ажиллаж 62,672 иргэнд мэдээлэл хүргэж, санал авчээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ