Бямба, 5 сар 4, 2024
15.1 C
Ulaanbaatar

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн 1 дүгээр хэлэлцүүлгийг өрнүүллээ

Монгол Улсын Их Хурал 2022 оны 54 дүгээр тогтоолоор хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх Улсын Их Хурлын гишүүдийн тоог шинэчлэн тодорхойлох, Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Үндсэн хуулиар баталгаажуулах асуудлыг судлан, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнээс өнөөдөр /2023.05.15/ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн 1 дүгээр хэлэлцүүлгийг төрийн захиргааны төв байгууллага түүний харьяа байгууллагуудын албан хаагчдад зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр ажлын дэд хэсгийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандорж, ажлын хэсгийн гишүүн Ерөнхий сайдын зөвлөх Ү.Амарбат, ажлын хэсгийн гишүүн, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар нар Монгол Улсын Үндсэн хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлтийг танилцуулж, албан хаагчдын сонирхсон асуултуудад хариулт өгч, санал солилцлоо.

Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яам, Эрчим хүчний яам, Гадаад харилцааны яам, Барилга хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яамдын 3000 гаруй албан хаагчид оролцлоо.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ