Бямба, 4 сар 27, 2024
-3.9 C
Ulaanbaatar

Сан Антонио Спөрс Виктор Вембаняма-г сонгох боломжтой боллоо

2023 НБЭ-гийн драфтын сугалаа өчигдөр орой болж, Сан Антонио Спөрс баг драфтын 1-р сонголтыг сонгохоор боллоо. Энэ жилийн драфтаар онцгой нэгэн тоглогч орж ирэх юм. Бүх цаг үеийн хамгийн шилдэг гэгдэх Леброн Жэймсээс хойш хамгийн их хүлээлт үүсгээд буй 19 настай Франц од Виктор Вембаняма-г Сан Антонио Спөрс сонгох боломжтой болов. Спөрсийн захирал Питер Ж.Холт драфтын нэгдүгээр тойргийн эрх аваад үсрэн баярласан. Сугалаа Чикаго хотод болов. "Би ухаан алдаж магадгүй" гэж Холт нэвтрүүлэгийн үеэр хэлэв. Тэрээр "Би үнэхээр баярлаж байна. Сан Антонио хот, бидний хөгжөөн дэмжигчид, залуус аа. Спөрсэд хайртай маш олон хүмүүс бий. Бидний сэтгэл хөдөлж байна" гэсэн юм. Харин 2-р сонголтыг Шарлотт Хорнетс, 3-р сонголтыг Портлэнд Трэйл Блэйзерс, 4-р сонголтыг Хьюстон Рокетс багууд хийхээр боллоо.

Вэмбаняма Францаас ESPN-д өгсөн ярилцлагадаа “Миний зүрх хурдан хурдан цохилж байна. Миний эргэн тойронд хайртай, таньдаг бүх хүмүүс минь бий. Энэ бол миний насан туршдаа санаж явах онцгой мөч юм." гэсэн юм.

2.43м алдтай, 2.22см төвийн тоглогч Вэмбаньяма бөмбөгтэй харьцаж, хамгаалагч шиг шидэлт хийх чадвартай. Тэрээр Францын мэргэжлийн лигийн Метрополитанс 92 багт тоглодог бөгөөд нэг тоглолтод 21,6 оноо, 10,5 самбар дундчилж байна.

"Тэр шинэ үеийн авьяастан бололтой" гэж Н.Б.А. Комиссын гишүүн Адам Силвер сугалааны өмнө ESPN сувагт ярьсан. G League Ignite-д тоглож, 10-р сард Вэмбаньяматай тулж байсан 19 настай хамгаалагч Скут Хендерсоныг драфтын 2-р байрт авах төлөвтэй байна. Хендерсон энэ улиралд Ignite багт 19 тоглолтод оролцохдоо 16,5 оноо, 5,3 самбар, 6,8 оновчтой дамжуулалт дунджилсан. Спөрсийн хувьд нэгдүгээр тойргийн эрхийг гурав дахь удаагаа сонгож байна. 1997 онд тэд 1-р сонголтоор N.B.A-ийн шилдэг том эрчүүдийн нэг болсон Тим Данканыг сонгосон. Үүнээс Арван жилийн өмнө тэд бас 10 удаагийн Бүх од болсон Дэвид Робинсонд том эрийг сонгож байсан. Хоёр тоглогч хоёулаа сагсан бөмбөгийн алдрын танхимд байдаг.

Вэмбаньяма үүнийг даруй өөрчилж чадна. "Би хурдан бөгж авахыг хичээж байна" гэж Вэмбаняма мягмар гарагт ESPN-д ярьжээ. "Тиймээс бэлэн байгаарай."

Шинэ мэдээ