Пүрэв, 2 сар 29, 2024
-12.9 C
Ulaanbaatar

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хяналтын улсын байцаагчдын нэгдсэн сургалт эхэллээ

Европын холбооны санхүүжилтээр “Монгол Улсад Тогтвортой Хөгжлийн зорилтуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран зохион байгуулж буй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хяналтын улсын байцаагчдын нэгдсэн сургалт өнөөдөр /2023.05.16/ эхэллээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналт салбарын яаманд шилжин ирсэнтэй холбоотойгоор яамны бодлого, үйл ажиллагаа, шинэчлэгдэн батлагдсан дүрэм, журам, хяналтын хуудаснуудыг танилцуулах, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг төлөвлөх, зохион байгуулахад анхаарах асуудлаар салбарын улсын байцаагчдыг мэргэжил арга зүйгээр хангах, шинээр боловсруулсан хяналтын хуудаснуудыг хэрхэн үйл ажиллагаандаа ашиглах талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, практик дадлагаар чадавхжуулах зорилготой сургалтад аймаг нийслэл дүүргийн хөдөлмөрийн хяналтын нийгмийн хамгааллын хяналтын 130 Улсын байцаагч оролцож байна.
Сургалтыг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Үндэсний зохицуулагч, П.Болормаа, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ганцэцэг нар үг хэллээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, “Салбарын хууль тогтоомж, түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон дүрэм, журмын хэрэгжилтийн байдлыг судлан хяналт шалгалтын танилцуулгыг үндэслэл, нотолгоотой нэгтгэж, ирүүлснээр салбарын бодлогоо тодорхойлох, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгоход, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч та бүхний үүрэг оролцоо онцгой чухал юм.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар төрийн хяналт шалгалтын чиг үүргийг зөвхөн салбарын сайдаас эрх олгогдсон салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч хэрэгжүүлдэг. Төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх улсын байцаагч нь хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах эрх бүхий албан тушаалтан бөгөөд төрийн хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэхдээ хараат бус, нээлттэй, ил тод байх зарчмыг баримталж, ажилтан хүний амь нас, эрүүл мэнд, хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллын асуудлыг онцгой анхаарч, мэдрэмжтэй, хүнлэг, шударга ажиллах хэрэгтэй” гэлээ.
Мөн Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц. Амартөгс Төрийн албаны шинэтгэл-Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал болон шинээр батлагдсан хуулийн талаар танилцуулж, төрийн албан хаагч өргөсөн тангарагтаа үнэнч, шударга, ёс зүйтэй, хуулийн хүрээнд ажиллахыг онцоллоо.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ