Бямба, 4 сар 27, 2024
-3.9 C
Ulaanbaatar

Хан-Уул, Баянгол дүүрэгт хоёр сар зам хааж, засвар хийнэ

Хан-Уул дүүргийн 23-хороо наадамчдын замаас нэгдсэн эмнэлгийн уулзвар хүртэлх авто замын засвар шинэчлэлтийн ажилтай холбоотой авто замын хөдөлгөөн хааж засвар, шинэчлэлтийн ажил хийгдэнэ. Энэ оны тавдугаар сарын 01 өдрөөс долоодугаар сарын 01 өдрийн хооронд тус хэсгийн авто замын хөдөлгөөнийг түр хааж засвар шинэчлэлтийн ажил хийгдэнэ.

Мөн нийслэлийн Баянгол дүүрэг 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дунд голын арын, Алтай хотхоны урд талын авто зам, замын гэрэлтүүлэг угсралт, кабель шугам шилжүүлэн зөөх ажил хийгдэнэ.

Хугацааны хувьд 2023 оны тавдугаар сарын 9-нөөс долоодугаар сарын 10-ны өдрийн хооронд тус хэсгийн авто замын хөдөлгөөнийг түр хааж барилга угсралтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээлэв.

Шинэ мэдээ