Өмнөговь аймагт электрон тамхи буюу вейп зарахаа больсон. Тэгвэл дараагийн хориглох аймаг нь Дархан-Уул байх нь ээ. 5 сарын 15-аас Дарханд электрон тамхи татахыг хориглох шийдвэр гарах гэнэ. Электрон тамхи татаж аль хэдийн хэвшсэн энэ үед эргэлзээтэй шийдвэр гаргаж байна. Наад зах нь далд эдийн засаг хөгжих эрсдэлтэй.
