Пүрэв, 2 сар 29, 2024
-12.9 C
Ulaanbaatar

Сэтгэц судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн боловсруулсан аргачлалын төслийг хэлэлцлээ

Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тодорхойлох” аргачлал боловсруулах ажлын хэсгийн хурал хэлэлцүүлгийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр  4 дэх удаагаа зохион байгууллаа.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр Сэтгэц судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн боловсруулсан аргачлалын танилцуулгыг хэлэлцлээ.

Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд хөдөлмөр зохицуулалтыг аргачлалаар батлахаар оруулсан тул боловсруулж буй аргачлалдаа мөн оруулах талаар санал солилцов.

Хэлэлцүүлэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, Дотрын анагаах, ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн салбар комиссын гишүүд, магадлагч эмч нар, ажлын хэсгийн гишүүд тус тус оролцлоо.

Одоогийн байдлаар Чих, хамар хоолойн өвчин судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Мэргэжлээс шалтгаалсан өвчний салбар комисс, Дотрын анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар, Сэтгэц судлалын мэргэжлийн салбар зөвлөлүүд боловсруулсан аргачлалаа тус тус танилцуулж, хэлэлцүүлээд байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ