Ням, 5 сар 5, 2024
15.1 C
Ulaanbaatar

Д.АМАРБАЯСГАЛАН: Томоохон өөрчлөлтийг авчрах гишүүдийн тоог нэмэгдүүлэх саналыг боловсруулж өргөн барьж байна.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсантай холбогдуулан Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан" Уг төсөлд үндсэн хуулийн 21-р зүйлийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулах төслийг Засгийн газраас өргөн мэдүүлж байна.

Монгол улсын үндсэн хууль бол Монголын хүн амын эрх ашиг, урт хугацааны зорилгыг хангах үүрэгтэй. УИХ, Засгийн газар буюу гүйцэтгэх засаглал шүүх засаглалын хоорондын харилцааг зохицуулдгаараа хүн бүрийн аж амьдралд хамаатай, хүн амын амьдрал хангалттай хэмжээнд хүрч чадаагүй гэдгийг улс төрийн намууд, Засгийн газар, улстөрчид судлаачид болон ард иргэдийн зүгээс дүгнэж байна.

Тэгэхээр томоохон өөрчлөлтийг авчрах гишүүдийн тоог нэмэгдүүлэх саналыг боловсруулж өргөн барьж байна.

Засгийн газар хэт үрэлгэн, хөгжлийн бодлого чиглэлээ гол шугам болгож чадахгүй байгаа нь сонгуулийн дан ганц мажоритар тогтолцооноос хамааралтай.

Тэгвэл Засгийн газраас өргөн барьж байгаа төсөл нь 50 хувь нь мажоритар 50 хувь пропрционал элементээр сонгууль явуулах боломжтой болж буйгаараа онцлогтой" гэлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ