Бямба, 4 сар 27, 2024
-3.9 C
Ulaanbaatar

Н.Багабандийн хувийн туслах байхдаа "Титэм үг" номынх нь хүргэлтийг хийгээд гүйж явсан Т.Аюурсайхан

МАН 2012 оны сонгуулиар АН-д далаараа тавиулсан тэр үед Т.Аюурсайхан нарын хэдэн залуус "МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хороо" гэгчийг бгуулж "Намаа аварна" гэж гарч ирсэн. Товчхондоо түүх нь ийм. Энэ бгууллага эцэстээ юунд хүрэв. Чоно борооноор гэдэг л болсон. Энэхүү Шинэчлэлийн хороонд хэн хэн бсныг хэлүүлэлтгүй монголчууд өнөөдөр мэдэх боллоо.
2016 оноос Т.Аюурсайхан, Б.Отгонжаргал, И.Даваадорж гэх хоёр залууг хувийн туслахаараа авч ажиллуулсан.
Өөрөө Н.Багабандид яг яаж ажиллаж бсан шигээ энэ хоёр залуугаар "Нүүрсний" хамаг хар бор ажлаа хийлгэсэн. И.Даваадоржийнхоо эхнэр, эгчийнх нь хамаарал бүхий комапниар Ар гүнтэд 69 ширхэг тансаг хаус хотхон барьж худалдав. Арцатын аманд 39 ширхэг тансаг хаус хороолол барьж эхлэв. Б.Отгонжаргал нь аавынхаа гэрт 235 сая төгрөг, 30 мянган доллартай баригдсан. Улмаар хагас тэрбмуын үнэтэй "Мерседес Бенз Ж-500" машин худалдаж авсан нь ч хураагдсан. И.Даваадорж нь "Сити гарден" хороололд тансаг зэрэглэлийн орон сууц, Ланд-200 машин, 100 сая төгрөгтэйгээ баригдсан... Гээд гар хөл болж бсан бацаануудынх нь толгой эргэм тансаглал, санаанд оромгүй их мөнгөн дүнгүүд цааш үргэлжилдэг юм.
Шүүхээр эцэслэгдэх үед үүнээс ч их, хэмжээлшгүй их хөрөнгө мөнгүүд гарч ирэх бизээ.
Өнөөдөр гадна талд бгаа Н.Удаанжаргал гэхэд 700 мянган ам.долларын хадагламж, таван тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөө бусдын нэр дээр нуучихаад явчихсан...
Ер нь тэгээд энэхүү "МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хороо"-ны гишүүдийн хавьд Жаргалантын аман дахь 22 хаус, Хотын төвийн "Regis place", "Park place" шилэн барилгууд, "Автай сайн хан" хотхон, Нүхтийн аман дахь орон сууц, спорт үйлчилгээний цогцолбор, Хүй долоон худгийн "Дааган толгой" дахь тансаг морины жүчээ, Казакстаны Алмата хот дахь "House garden" тансаг зэрэглэлийн хаус хотхон, "Prime garden" тансаг зэрэглэлийн хорооллууд... гээд авлига, луйврын мөнгө нь үргэлжилдэг. Одоогоор ил болсон нь эдгээр шүү. Илэрч амжаагүй, нууц юу юу байгаа нь удахгүй тодорхой болох юм билээ.
Энэ бүгдийг уншаад танд юу бодогдож бнадаа. Ард түмэн бид яаж амьдраад, авлигач бацаанууд яаж амьдраад бсан юм бэ.
Энд зүгээр л Нүүрсний хулгайн эргэн тойрон дахь "МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хороо" гэгч мафийн АРВАН ГИШҮҮНИЙ ХӨРӨНГӨ МӨНГӨНИЙ ЗАХ ЗУХЫГ БИЧЛЭЭ. Тэрнээс тэр УИХ-ын гишүүд, Сайд дарга нар, бусад томчуудын нүүрсний хулгай, дээрмийг бичвэл энэ муу хэд дэргэд нь жижигдэх байлгүй. Тэдний хажууд бол бараг юу ч аваагүйтэй адилхан шахуу нөхдүүд бгаа байх оо...
Эх сурвалж: "ЭРГЭЛТ" сэтгүүл

Шинэ мэдээ