Пүрэв, 2 сар 29, 2024
-12.9 C
Ulaanbaatar

Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих үндэсний сургагч багш нарыг бэлтгэж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 2023 оны 04 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих чиглэлээр иргэд, байгууллагад мэдлэг олгох сургалтыг тухайн орон нутагтаа зохион байгуулах үндэсний сургагч багш нарыг бэлтгэж байна.
Хүүхдийн хөгжилд эцэг эх, асран хамгаалагчийн гүйцэтгэх үүргийн талаарх уламжлалт ойлголт өөрчлөгдөж, бага насны хүүхдийн нийгэмшихүй, сэтгэл хөдлөл, хэл ярианы хөгжлийг нь дэмжих, хүүхэдтэй ярилцах, танин мэдэхүйн хөгжлийн хэрэгцээг нь мэдэрч, оновчтой хариу үйлдэл үзүүлэх чадвартай байхыг шаардах болсон.
Бага насны хүүхдийн хөгжлийг онцгойлон анхаарч, хүний хөгжлийн хамгийн чухал, эрчимтэй хөгжлийн “Алтан үе” буюу амьдралын эхний 1000 хоногт хүүхдийн бие бялдар, нийгэмшихүй-сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн цогц хөгжлийг дэмжих хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай.
Иймд НҮБ-ын Хүүхдийн сангаас “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого” баталж, хэрэгжүүлэх зөвлөмжийн дагуу Боловсрол,шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/571, А/637, А/218 тоот тушаалаар “Нялх, балчир насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг баталсан. Баталсан хөтөлбөрийн хүрээнд сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад яам, агентлаг, нийслэл, аймаг дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар/хэлтсийн хүүхдийн хөгжил, оролцооны асуудал хариуцсан 40 мэргэжилтэн хамрагдаж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ