Ням, 5 сар 19, 2024
5.1 C
Ulaanbaatar

С.Зоригийн амь насыг хөнөөсөн жинхэнэ эзэн хэн бэ?

С.Зоригийг хөнөөсөн 61 хавтаст хэргийг 46 хоног уншиж судалсан хэдхэн хүний нэг болох өмгөөлөгч С.Оюунцэцэг: Шүүх хурал дээр би гурван удаа асуусан. "Амгаланбаатар аа, чиний яриад байгаа зүйлс яагаад бодит бдалтай нийцэдэггүй юм бэ. Чиний харсан үзсэн гэсэн гэрчүүд ихэнх нь нас барчихсан бна" гэхээр хариуд нь "Өмгөөлөгч өө, би муу хүн л дээ. Би олон жилийн хорих ял авсан хүн. Би нар салхинд явмаар бна. Цаг хугацаа хожмоор бна шүү дээ" л гэж шүүх танхимд хэлдэг. Ер нь Д.Амгаланбаатарын ярьсан, харсан, үзсэн, тэр тэгсэн, энэ ингэсэн гэдэг хүмүүсийн 90 хувь нь нас барчихсан бдаг...
-М.Чимгээ хоригдож бхад охин нь нас барсан. Оршуулсаны маргааш нь байцаалт дээр Тагнуулын Бархасбадь М.Чимгээг "Нүгэл чинь нүдээрээ гарч бна, харав уу" гээд тавласан. Т.Чимгээ бцаалт дээр "Та нар намайг охинтой минь салах ёс хийлгэчихгүй яавдаа" гэхэд Тагнуулын Бямбажав байцаагч "Одоо очих юм уу, овоолоотой шороог нь харах юм уу, чи" гэж даапаалаад сууж бсан...
-Д.Булганы зүгээс "Ямарч гэм буруугүй хүмүүсийг хэлмэгдүүлж бгаад харамсч бна. Манайд гурав дөрвүүлээ орж ирсэн гэж ярьсан бдаг. Манай эрэгтэй эмэгтэй хоёр хүн л орж ирсэн. Эмэгтэй нь эрэгтэйгээсээ өндөр бсан. Тэр Амгаланбаатар худлаа ярьж бна. Би эмч хүн. Энэ хүний сэтгэхүйг шалгуулмаар бна" гэдэг хүсэлт гаргаж бсан. 180 см өндөртэй Содномдаржаагаас 160 см өндөртэй Т.Чимгээ яаж өндөр бх вэ...
-С.Зоригийн ах дүү нарын ярьдагаар "Энэ бол улс төрийн захиалгат хэрэг" гэж үздэг юм. Захиалагч нь тодорхой болоогүй бхад гүйцэтгэгчийг тодруулж захиалгаар хэрэг үйлдсэн гэж ялласан. Байж боломгүй ажиллагаа. Ер нь бол ядарсан, араас нь гүйх ах дүү муутай, бэл бэнчингүй, хөдөөний хүмүүсийг сонгож хэргийг үүрүүлж дарья гэсэн үйлдэл бжээ л гэж хуульч хүний хувьд эцэст нь дүгнэдэг дээ...
-Д.Амгаланбаатар "Надад 500 сая төгрөг өгнө. Гадаадад гаргана гэж ятгасан учраас би тэр хүмүүсийг гүтгэсэн" гэдгээ хүлээн зөвшөөрсөн...
Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн "Өдрийн сонин" сонинд өгсөн ярилцлагаас хүргэлээ. Энэ хэрэг ганцхан амьд гэрчтэй. Тэр нь Д.Булган. Түүнийг яагаад Шүүх хуралд оруулаагүй юм бол. Д.Булган л алуурчдыг харсан ганц гэрч биздээ... Мөн Цагдаагаас таван удаа "Наад хэрэг чинь нотлох баримт хангалтгүй бнаа" гэж буцаасныг Тагнуул яагаад үл тоон зүтгүүлэв. Энэ ч бас нэг ээдрээ...

Шинэ мэдээ