Ням, 5 сар 19, 2024
5.1 C
Ulaanbaatar

Гишүүдийн тоог 152 болгох Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг энэ 7 хоногт ӨРГӨН БАРИНА

Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд олон нийтээс санал авч дууссан байна. Тиймээс энэ 7 хоногийн сүүлээр хуулийн төслийг УИХ-д барихаар болсон талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, Засгийн газраас Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж, УИХ-ын нийт гишүүдийн тоог 152 болгон холимог тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг зохион байгуулах эсэхэд иргэдээс санал авсан юм.

Тэгвэл Засгийн газраас ҮХНӨ-ийн төслийг боловсруулсан бөгөөд дараах өөрчлөлтийг тусгажээ.

Монгол улсын Үндсэн Хуулийн 21-р зүйлийн 1 дэх хэсэг:

  • Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн далан зургааг мажоритар, далан зургааг пропорциональ аргаар сонгоно
  • Монгол улсын Үндсэн Хуулийг анх батлах үед УИХ-ын гишүүний тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэн нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөх замаар 76 гишүүнтэй байхаар хуульчилсан. Харин өнөөдөр нэг гишүүн 44.7 мянган иргэнийг төлөөлж, бараг хоёр дахин нэмэгдэж, төлөөлөх чадамж алдагдахад хүрч байна.
  • 65.1.Үндсэн Хуулийн Цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг ерөнхийлөгч, гурвыг улсын Дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнээр нэгээс илүү удаа дахин томилохыг хориглоно

Энэ заалт батлагдсанаар цэцийн гишүүнээр хэт удаан ажиллахыг хязгаарлах, цэцийн гишүүний хараат бус байдал, хариуцлагыг дээшлүүлэх ач холбогдолтой. Үндсэн Хуулийн шүүхийн шүүгчийг нэгээс илүү удаа дахин томилохыг хориглох нь эрх зүйт төртэй улсуудын сайн туршлага гэж үзэж байна.

  • 19.2.намыг Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна гэснийг хасах.

Улс төрийн нам байгуулахад хэт өндөр босго тогтоосон нь иргэний эвлэлдэн нэгдэх, төрийн үйл хэрэгт оролцох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Түүнчлэн өмнө байгуулагдсан намуудад давуу боломжийг олгох нь ардчиллын зарчимд үл нийцнэ гэж үзжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ