Бямба, 4 сар 27, 2024
-3.9 C
Ulaanbaatar

Сиксерс цувралын хоёр дахь хожлоо авлаа.

Америкийн үндэсний сагсанбөмбөгийн лигийн хасагдах шат өнгөрсөн бямба гаригт эхэлсэн. Багууд цувралын эхний тоглолтуудаа хийв. Өнөөдөр Филаделфа Сиксерс болон Брүүклин Нетс багууд тоглож, Сиксерс 96-84-ийн харьцаатай хожлоо.

Лигийн үнэ цэнэтэй тоглогчийн өрсөлдөөнд тэргүүлэх магадлалтай байгаа Жоэл Эмбийд тус тоглолтонд эзэрхэг байж 20 оноо, 19 самбараас бөмбөг авалт, 7 оновчтой дамжуулалт өгч багаа хожилд хөтлөв. Мөн залуу тоглогч Тайрис Максэй 33 оноогоор Сиксерст тус боллоо. Харин Нетсээс Камерон Жонсон 28 оноо, Микал Бриджес 21 оноо тус тус авсан ч баг нь ялагдал хүлээлээ. Ийнхүү Сиксерс цувралын хоёр дахь тоглолтдоо ялалт байгуулж, цувралыг 2-0-ээр тэргүүлж эхэллээ.

Шинэ мэдээ