Мягмар, 5 сар 14, 2024
15.1 C
Ulaanbaatar

Т.Бадамжунайгийн ах Ж.Намшрай: Хүнийг гүтгэж, хорьж байгаад амь нас нь эрсдэлд орох вий гэдэгт л их санаа зовж байна

Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайг гадаадад байхад нь авлига, албан тушаалын хэрэгт буруутган эх оронд нь баривчилан авчирсан. Энэ талаар түүний ах, өндөр настан Ж.Намшрай "Т.Бадамжунайд 20 гаруй орон сууц байгаа гэж гадуур шуугиад байх юм. Би одоо л дуулж байна. Үнэхээр байсан бол эгч, дүүс нь ингэж амьдрах уу. Миний мэдэхийн хамаатан садангууддаа хамаагүй шидлээд байсан юм үнэндээ алга. Бүгд дор бүрнээ чадах ядахаараа амьдралаа авч яваа улс. Т.Бадамжунайг ямар хүн чанартай, хичнээн тохитой хүн бэ гэдгийг бид ойрын төрөл садангийн хувьд сайн мэднэ. Янз бүрээр бичигдэж, цоллогдож байгаа шигээ яахаа алдчихсан голгүй эр хүн ч биш. Түүнийг зориуд элдэвлэж, өрсөлдөгч талын дайвар нөлөөлөл байхыг үгүйсгэхгүй. Өвгөн ах нь ингэж л харж сууна даа.

Улс төрийн зорилгоор өрсөлдөгч талын хүмүүс нь дайвар нэмж хорлодог байхыг ч үгүйсгэхгүй. Хүнийг гүтгэж, хорьж байгаад амь нас нь эрсдэлд орох вий гэдэгт л их санаа зовох юм, хүү минь. Манай хөгшин сүүлийн хэдэн өдөр их л хямарч байна. Би ч ялгаагүй дотроо адилхан санаа зовж байгаа хэрнээ “Ямар хүн алж, хүрээ талсан биш. Ямар юмандаа хямардаг юм бэ” гээд хэлж орхидог. Ер нь төрийн алба хашдаг улсууд бага гэлтгүй ямар нэг юманд холбогдчих гээд хэцүү л байдаг байх. Хадам дүүг маань хоёр талаас нь сугавчлаад авчирж байгаа нь их л муухай харагдаж байна лээ. Улс нийгмийнхээ төлөө зүтгэж, залуу халуун насаа зориулсны эцэст ингэдэг нь үнэхээр муухай юм" гэсэн юм.

Өдрийн сонинд өгсөн ярилцлагын хэсгээс

Шинэ мэдээ