Баасан, 5 сар 3, 2024
14.1 C
Ulaanbaatar

Эдийн засаг хөгжлийн яам Монгол банкны ажлыг булаав

Эдийн засаг хөгжлийн яам улсын эдийн засгийг хөгжүүлэхэд л чиглэх ёстой юм. Тэд индэр дээр гарч ирж үг хэлэх шаардлагагүй. Үнэхээр эдийн засаг өсч байвал ЭЗХЯ-ыхан сайн ажиллаж байна гэж ойлгоход л болох юм. Тэд эдийн засаг хөгжихөд юун дээр анхаарах ёстой, ямар чиглэлээр хөгжвөл одоо эдийн засаг сайжрах вэ гэх мэт бодлогын, менежмэнтийн зүйлсийг Засгийн газарт танилцуулж байх ёстой юм. Гэтэл долоо хоног болгон вальютын нөөц танилцуулаад зогсож байдаг ганцхан ажилтай байна. Уг нь энэ бол Монгол банкны ажил. Үеийн үед Монгол банк танилцуулсаар ирсэн. Гэтэл одоо ЭЗХЯ-ны ажил болоод хувирчив. Нэг ёсны ажлыг нь булаагаад авчихав. Төрийн данхар бүтэц гээд өчнөөн жил ярьсан бус уу. Гэтэл улам л данхгар болгоод байна уу даа.

Станц, үйлдвэр барихаас эхлээд хөгжлийн төслүүд ар араасаа овоорсоор. Хийж гүйцэтгэж байгаа зүйл алга. Энэ чухал бодлогын ажлууддаа төвлөрвөл яасан юм Эдийн засаг хөгжлийн яамныхаан.

Шинэ мэдээ