Баасан, 5 сар 3, 2024
14.1 C
Ulaanbaatar

Зэнитчдийн цэргийн гал тогооны байрыг шинэчлэхэд дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Зэвсэгт хүчний 326 дугаар ангид ажиллаж өдөр тутмын үйл ажиллагаа, ангийн барилга байгууламж, зарим зэвсэглэл техниктэй танилцсаны зэрэгцээ ажилтан, цэргийн алба хаагчидтай уулзалт хийлээ.

Түүнийг дагалдаж ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа Ч.Гандирваа, ЗХЖШ-ын МТГ-ын дарга хурандаа Б.Түвшинтөр, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр нар ажилласан юм.

Батлан хамгаалахын сайдыг Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хүрэлцэн ирэхэд ангийн хүндэт харуулын бие бүрэлдэхүүн хүндэтгэн угтаж, ангийн захирагч хурандаа Г.Отгонбаяр ангийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлуудаа уламжиллаа. Үргэлжлүүлэн Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан бие бүрэлдэхүүн тус ангийн цэргийн зэвсэглэл техник, алба хаагчдын хувцас хэрэгсэл, барилга байгууламжуудтай танилцаж холбогдох үүрэг чиглэлийг өгсөн юм. Үүний дараагаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тус ангийн гал тогооны байрыг шинэчлэн сайжруулах тал дээр анхаарал хандуулахаа илэрхийллээ.

Арга хэмжээний төгсгөлд Батлан хамгаалахын сайд Зэвсэгт хүчний 326 дугаар нийт бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж санал сэтгэгдлийг нь сонслоо.

Дэслэгч Ө.НАСАНТОГТОХ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ