Баасан, 5 сар 3, 2024
8.1 C
Ulaanbaatar

Маргаашнаас ихэнх нутгаар цас орж, эрс хүйтэрнэ

Долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны эхэнд ихэнх нутгаар цаг агаар тогтуун дулаан байх боловч 31-нээс нутгийн баруун хагаст 1-нд нутгийн төв хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурч ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.

Хур тунадас: 30-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 31-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 4-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 30-нд Алтайн салбар уулсаар, 31-нд нутгийн баруун хагаст, 1-нд зарим газраар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хугацааны эхээр дулаахан Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -4...-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +15...+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан, 31-нд нутгийн баруун хэсгээр 1-2-нд ихэнх нутгаар эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 радус, өдөртөө -12...-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -9...-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус, өдөртөө -1...-6 градус, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна.

Шинэ мэдээ