Бямба, 4 сар 27, 2024
-3.9 C
Ulaanbaatar

МАН-ын Н.Наранбаатар, АН-ын Ажнай Д.Бат-Эрдэнэ хоёр бол нэг хүн

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани болон орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компанид АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй. Мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 85 албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд 48 нь нийтийн албан тушаалтан байна. Үүнд улс төрд нөлөө бүхий этгээд буюу УИХ-ын зургаан гишүүн бий.

Өчигдрийн байдлаар Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар гэсэн гурван гишүүнийг мөрдөн шалгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлсэн. Ж.Мөнхбат гишүүний хувьд яллагдагчаар татагдсан.

Тэгвэл хэрэгт холбогдсон Д.Бат-Эрдэнэ болон Н.Наранбаатар хоёр эрт цагаас хамтран ажиллаж ирсэн байдаг. Н.Наранбаатар бол Д.Бат-Эрднийн зүүн гар бөгөөд мөн нүүрсний хэрэгт холбогдоод буй Р.Сэддорж түүний баруун гар гэгддэг. Р.Сэддоржийг нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, “Ажнай корпорацын ерөнхийлөгч асан Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэтэй уулзахыг хязгаарласан.

Д.Бат-Эрдэнэ Н.Наранбаатарыг улс төрд хөл тавиулсан гэгддэг. Тэд бизнес болон улс төрийн хувьд нэг хүн гэж хэлж болохоор хамтын ажиллагаатай. Бүр Н.Наранбаатарыг гадаад улсад сургуульд сургаж байсан гэх.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хүнд байдалд оров

'Эрдэнэс-Тавантолгой'-н захирал асан Б.Ганхуягт эрүүгийн хэрэг үүсгэн баривчилсан. Тэгвэл тэрээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайханг хөлдөө чирэхээр шийджээ. Бүх чиглүүлэг зааварчилгааг Т.Аюурсайхан өгч байсан хэмээн хуулийн байгууллагад мэдүүлэг өгчээ.

Шинэ мэдээ