Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтын явц, байдлыг шалгах гурав дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ. Тус сонсголд "MCS" группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал "Асем Вилла" цогцолбор хотхонтой холбоотой төслөөр гэрчээр оролцох байсан ч ирсэнгүй. Тодруулбал, тэрээр гадаад улсад яваа гэх шалтгаанаар ийнхүү ирээгүй байна.
