Пүрэв, 2 сар 29, 2024
-12.9 C
Ulaanbaatar

Хүн бүр эх оронч худалдан авагч байхыг уриалав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2023” үзэсгэлэнг МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулж байна.

Үзэсгэлэн нь дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг нь сурталчилан таниулах зорилготой юм.

Үзэсгэлэнд төрийн 50 гаруй  байгууллага дотоодын үйлдвэрээс худалдан авдаг бараа бүтээгдэхүүн болон 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөгөө танилцууллаа. Мөн 100 гаруй үйлдвэр эрхлэгч төрийн худалдан авалтад нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүнээ толилуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үзэсгэлэнгийн нээлтэд оролцохдоо, “Үйлдвэрлэгч, баялаг бүтээгч орон” болж, эдийн засгийн тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэхэд үндэсний үйлдвэрлэгчдийн хичээл зүтгэл, хүчин чармайлт чухал үүрэгтэйг тэмдэглэв.

Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ өрсөлдөх чадварыг сайжруулж, чанар, стандартын шаардлага хангах шаардлага байгааг хэлэв.

Мөн хүн бүр үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эх оронч хэрэглэгч байхыг уриаллаа. 2015 онд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр дотоодын үйлдвэрээс 60 гаруй тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан бол 2016 онд 147,5 тэрбум, 2017 онд 187,6 тэрбум, 2019 онд 225.1 тэрбум төгрөг болж өсжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ