Нууцаар хилээр нэвтэрч гал түймэр тавьсан иргэдийг Дорнод аймгийн Баян-Уул сумын цагдаагийн газар шалгаж байна. Тэд 22000 га газар шатаасан байна. Ямар үндэслэлээр ийн гал тавьсан нь одоогоор тогтоогдоогүй байна. Гал тавьсан этгээдүүд машинтай гурвуулаа явсан бөгөөд Хилийн цэргийн 0275 дугаар ангиас баг томилогдож, саатуулсан байна.
