Мягмар, 5 сар 7, 2024
19.1 C
Ulaanbaatar

ТАВАН ШАРААС ОФИЦЕРУУДЫН ОРДНЫ УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ХАШЛАГААР ТУСГААРЛАНА

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн зохицуулалтын талаар санал солилцов.

шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэлх замын нэгдүгээр эгнээг тусгаарлах хашлага хийх ажлыг энэ оны хагас улиралд багтаан дуусгах чиглэлийг холбогдох албаныханд өглөө. Дараагийн ээлжид Чингисийн өргөн чөлөөг болон Наадамчдын гудамжийг 1 дүгээр эгнээгээр явуулах ажлыг судлан тооцож байгаа аж. Мөн сар шинийн баярын бэлтгэлээ базаах иргэдийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа энэ өдрүүдэд замын хөдөлгөөний уян хатан зохицуулалтыг шуурхай хийх шаардлага үүсэж байна. Иймд иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн авто замын хөгжлийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран уялдаа холбоотой ажиллах хэрэгтэйг сануулав. Худалдаа үйлчилгээний томоохон төв болсон Дүнжингаравын авто замын ачааллыг бууруулах шийдлийн талаар мэргэжлийнхний саналыг сонслоо

Шинэ мэдээ