Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар ингэж ярив.
Хотын даргын суганы үс...
Үс нь болохынхоо хувьд даргыгаа өмөөрч хэдэн үг хэлье. Зарим хүмүүсийнхээр "бөгс долоож" минийхаар бодит байдлыг тайлбарлах гэсэн юм.
Д.Сумъяабазар хотыг элгээр нь хэвтүүллээ л гээд байх юм. Энэ хот угаасаа элгээрээ хэвтээд хэдэн арван жил болж байгаа. Харин өндийлгөх гээд, цаашид өндийх боломжтой болгох гээд хичээж байгаа. Тэрийг нь ойлгуулах ажлыг хийж чадахгүй байгаа нь миний л буруу байх.




1. Автобус:
Улаанбаатар хотод 1400 автобус шаардлагтай. Харин одоогоор 970 гаруй автобус байгаагийн 532 нь ашиглалтын хугацаа дууссан. Тэгэхээр 13 жил парк шинэчлэл хийгээгүйн улмаас 1000 гаруй автобус хэрэгтэй болсон гэсэн үг. Намар 100 орчим автобус, сая дахиад 100 ирсэн, ирэх сард 124 автобус орж ирэхээр үйлдвэрлэгдэж байна. Нэмээд 2023 онд түгжрэлийн сайдын багцаас 300 гаруй автобус худалдаж авна. Нийт 600 гаруй гэсэн үг. Шинэ автобуснууд стандартад нийцсэн, 6 паартай, цонх нь цантдаггүй гэх мэт олон давуу талууд бий. Нэг автобусыг 253.5 сая төгрөгөөр захиалгаар хийлгэсэн. Миний бодлоор тэр автобус улаан байна уу ногоон байна уу ямар хамаа байнаа. Гэтэл өнгө нь улаан байна гэж хараасан хүмүүс их байх юм. Бас Хятад юм чинь угаасаа удахгүй тарж унана гэцгээнэ. Бүгдээрээ инженер, дээр нь ирээдүйг зөгнөж мэддэг увидастай юм шиг 

2. Цэвэрлэгээний машин:
Нэг бүр нь 125 сая төгрөгийн өртөгтэй энэ техникүүд зам, талбай цэвэрлэгээний машин. Загвар нь GD-1900A-GE гэдэг юм билээ. Интернетээс үнийг нь хайгаад харьцуулаад үзнэ биз. Хүчин чадал нь өөр техникийн үнийг харьцуулаад бухимдаад байх шиг байна дээ. Энэ машинуудыг зөвхөн цас цэвэрлэнэ гэж оруулж ирээгүй. Хүчин чадалд нь тааруулаад л ашиглана. Улаанбаатар хотод угаасаа хэрэгтэй эд. Шаардлагтай бол цас, хог, шороо бүгдэд нь ашиглана. Үгүй дээ л явган хүний замын цас цэвэрлэж дөнгөхөөр л харагдсан. Харин та нарын авахгүй яасан юм гээд загнаад байгаа том техникүүдийг удахгүй авахаар зэхэж байгаа. Бас л төсөв хөрөнгөдөө уягдаж байгаа асуудал.
3. Түгжрэл:
Нэг, хоёр асуудлыг цэгцлэнгүүд түгжрэл шийдэгдэх боломжгүй болсон. Бүх салбарт арга хэмжээ авч байж шийдэгдэнэ. Боловсрол, барилга хот байгуулалт, ажлын байр, хот тохижилт гэх мэт. Тийм болохлор бүх салбарт ажлууд хийж байгаа. Явган зам сайжруулаад, гарааш чөлөөлж, ногоон байгууламж нэмээд байгаа нь 1-2км зайд иргэд машин унах шаардлагагүй тухтай орчин бүрдүүлэхийг зорьж байгаа. Нийтийн тээврийн парк шинэчлэл мөн адил машинаас татгалзах нөхцөл бүрдүүлнэ. Дээрээс нь хяналтын системээ сайжруулж, цэгцтэй хариуцлагатай байх гэх мэтээр салбар бүрт хийж байгаа ажлууд хоорондоо уялдаад явж байгаа. Шийдэлгүй байна гэх мэт шүүмжлэл өрөөсгөл шүү. Шийдэл бий. Ажлаа ч хийж байгаа. Гэхдээ та нарын хүсээд байгаа шиг богино хугацаанд шийдэх боломжгүй тийм хүнд өвчин шүү.
За тэгээд хотын даргын суганы үс бөгсөө долоож байна гэнүү юу гэж хараах нь та нарын дур. Ямартай ч асуудлыг бодитоор хар, аливаад эрүүлээр хандаж сурвал хувь хүнд өөрт нь хэрэгтэй гэж бодож байна.
Өөр асуух юм, асуудал байвал хэлж байгаарай. Чадахаараа тайлбарлаж, асуудлыг боломжоороо шийдвэрлүүлээд явдаг шүү.