Баасан, 4 сар 26, 2024
5.1 C
Ulaanbaatar

Япон дайнд бэлдэж эхлэв

Япон улс үндэсний аюулгүй байдлын шинэ стратеги баталж, дайсны довтолгооноос урьдчилан сэргийлэх,  “эсрэг цохилт” ​​өгөх чадавхиа дээшлүүлэв. Мөн Хятад, Хойд Солонгос, ОХУ-ын өсөн нэмэгдэж буй эрсдэлээс өөрийгөө хамгаалахын тулд  довтолгооны чадамжаа нэмэгдүүлж, цэргийн зарлагаа хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Шинэ стратеги нь дэлхийн 2-р дайн дууссанаас хойш баримталсан Японы зөвхөн өөрийгөө хамгаалах бодлогод түүхэн өөрчлөлт орсныг харуулж байна. Тэгвэл Японы аюулгүй байдал, батлан ​​хамгаалахын шинэ стратеги болон тэдгээр нь тус улсын батлан ​​хамгаалахын байр суурийг хэрхэн өөрчлөв?.

ЭСЭРГҮҮЦЭХ ЧАДВАР

Үндэсний аюулгүй байдлын стратегийн хамгийн том өөрчлөлт бол Япон улс "зайлшгүй" гэж нэрлэсэн "эсрэг цохилт өгөх чадавхийг" эзэмших явдал юм. Япон улс "дайсны довтолгоог эрт, холын зайд таслан зогсоох, ялах"-ын тулд дээрх чадамжид  хүрэхийг зорьжээ. Энэ нь дайсны бай руу цохилт өгөх чадварыг хориглож, энэ санааг зөвхөн үндсэн хуулийн эцсийн хамгаалалт гэж хүлээн зөвшөөрсөн 1956 оны засгийн газрын бодлогыг өөрчилсөн юм. Япон улс өөрийнх нь эсрэг пуужингийн довтолгоо нь "байнгын заналхийлэл" болсон бөгөөд одоогийн пуужингийн довтолгооноос хамгаалах систем нь хангалтгүй гэж мэдэгджээ. Хойд Солонгосоос зөвхөн энэ онд 30 гаруй удаа Хятад Японы өмнөд арлуудын ойролцоох усан руу баллистик пуужин харвасан бөгөөд үүний нэг нь Япон дээгүүр давж туссан.

Япон улс дайсны довтолгооны хариуд хариу цохилт өгөх чадварыг ашиглах нь үндсэн хуульд нийцнэ гэж мэдэгдэв. Харин эсэргүүцэгчдийн зүгээс өөрийгөө хамгаалахаас илүү цохилт өгөх чадамжийг нэмэгдүүлэх нь Японы энх тайванч үндсэн хуулиас давсан гэжээ. "(Японы) өөрийгөө хамгаалах онцгой бодлого нь хоосон байна" гэж либерал үзэлтэй Асахи сонин бичжээ.

ЦЭРГИЙН ЗАРДЛЫГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХ

Япон улс батлан ​​хамгаалах зардлаа 2027 он хүртэл ДНБ-ийхээ 2 орчим хувьд хүргэж, нийт 43 их наяд иен болгон нэмэгдүүлэхээр зорьж байна.

НАТО-гийн стандартын дагуу Японы өөрийгөө хамгаалах хүчний жилийн төсвийг ойролцоогоор 10 их наяд иен болгохыг зорьж байна. Ингэснээр цэргийн зардлаараа АНУ, Хятадын дараа дэлхийд гуравт орно. Үүний тулд Кишида засгийн газарт цэргийн зардлыг нэмэхэд жил бүр нэмэлт 4 их наяд иен (30 тэрбум доллар) шаардлагатай болно. Уг зардлын  дөрөвний нэгийг санхүүжүүлэхийн тулд татварыг нэмэгдүүлэхийг санал болгов. Түүний татвар нэмэх хүсэлт эсэргүүцэлтэй тулсан. Улмаар батлан ​​хамгаалахын таван жилийн төлөвлөгөөг бүрэн санхүүжилтгүйгээр гаргахаас өөр аргагүйд хүрч, эрх баригч нам дутсан зардлыг хэрхэн төлөх талаар үргэлжлүүлэн ярилцах болов.

АЛСЫН ТУСГАЛЫН ПУУЖИН

Ирэх таван жилд Япон улс алсын тусгалын пуужинд 5 их наяд иен зарцуулна. Улмаар пуужингийн системүүдийг байршуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөсөн. Япон улс нь АНУ-д үйлдвэрлэсэн “Томагавк” болон “агаар-газар” ангиллын хамтарсан пуужинг худалдан авахаар төлөвлөжээ.  Японы “Мицубиши хүнд үйлдвэр” компани “газар-хөлөг” ангиллын 12-р төрлийн удирдлагатай пуужинг сайжруулж, олноор нь үйлдвэрлэх болно. Япон мөн хэт авианы зэвсэг, нисгэгчгүй, олон үүрэгт тээврийн хэрэгсэл зэрэг бусад төрлийн зэвсгийг хөгжүүлж эхэлсэн. Нууцалсан газруудад хэд хэдэн  пуужингийн нэгжүүд ажиллаж байна.

КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Японы кибер аюулгүй байдал, тагнуулын чадавхи хангалтгүйгээс АНУ-ыг түшиглэхээс өөр аргагүй байдаг.

Өнгөрсөн Баасан гаригт баталсан таван жилийн батлан ​​хамгаалах хөтөлбөрийн дагуу “кибер аюулгүй байдлыг хангахгүйгээр өөрийгөө хамгаалах хүчний давуу байдлыг бий болгоход хэцүү” гэж үзэн, кибер батлан хамгаалахын чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Стратегийн болон олон улсын судалгааны төвийн Японы дарга Кристофер Жонстоун хэлэхдээ, Японы засгийн газрын кибер аюулгүй байдал сул байгаа нь АНУ-тай холбооны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, мэдээлэл солилцоход чухал саад тотгор болж байна" гэж мэдэгджээ. Япон улс ойрын таван жилд цахим аюулгүй байдал, сансар огторгуйн хамгаалалтад 8 их наяд иен зарцуулна.

ХЯТАД ‘ХАМГИЙН ТОМ СТРАТЕГИЙН СОРИЛТ’

Дэлхийн хоёрдугаар дайны дараах үеийн "хамгийн хүнд, хамгийн төвөгтэй" гэж тодорхойлсон бүс нутгийн аюулгүй байдлын орчны айдас нь Японы стратегийг өөрчлөхөд түлхэц болсон. Хятад улс зэвсгээ эрчимтэй баяжуулж, цэргийн ажиллагаа улам бүр нэмэгдэж, АНУ-тай өрсөлдөж байгаа нь Япон болон олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, аюулгүй байдалд "урьд өмнө байгаагүй бөгөөд хамгийн том стратегийн сорилт" болж байна гэж стратегийн баримт бичигт дурджээ.

Үүний зэрэгцээ ОХУ-ын Украины эсрэг хийсэн дайн нь Тайваньд онц байдал үүсгэх болгоомжлол нь Японыг ирэх таван жилийн дотор Японы эсэргүүцэх чадамжийг бэхжүүлэх алхмыг хурдасгахад хүргэж байна. Хойд Солонгос цөмийн болон пуужингийн хүчин чадлаа ахиулсаар байгаа ч гол аюул нь Хятад хэвээр байгаа бөгөөд үүний төлөө Япон улс “Хойд Солонгосын заналхийллийг халхавч болгон ашиглах” шаардлагатай болсон гэж Японы тэнгисийн флотын тэтгэвэрт гарсан адмирал Томохиса Такеи хэлэв.

ГАНЦХАН ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛСААР БАЙХ УУ?

 Японы дайны дараах бодлого нь хоёр талын аюулгүй байдлын гэрээний дагуу Японд байрлаж буй Америкийн цэргүүдэд түшиглэж,  эдийн засгийн аюулгүй байдлыг илүү чухалчилсан. Шинэ стратегийн дагуу АНУ-ын армитай илүү ойр ажиллах хэтийн төлөв нь Япон илүү довтолгооны хариуцлагыг хүлээх болно гэсэн болгоомжлолыг төрүүлэв. Япон улс зэвсэг, армийн тоног төхөөрөмж, технологийг хөгжүүлэхэд анхаарах болсон ч энх тайвныг эрхэмлэгч зарчмаа хадгална гэж мэдэгдэв.
Гэхдээ одоогийн байдлаар довтолгооны тоног төхөөрөмж, эд ангиудыг үйлдвэхлэж, экспортлохыг зорьж байгаа нь тус улсын батлан ​​хамгаалах хэрэгслийн үйлдвэрлэлийг бэхжүүлэх арга зам юм.

Шинэ мэдээ