Баасан, 5 сар 17, 2024
8.2 C
Ulaanbaatar

Д.Тогтохсүрэн: Нүүрсний хулгайтай нэр холбогдсон таван гишүүн гомдолтой байгаа

АТГ-аас нүүрсний хулгайд холбогдсон хүмүүсийн нэрсийг зарласан. Нийт 30 гаруй хүн холбогдож байгаа бөгөөд эхний ээлжинд 17 хүний нэрийг зарласан. Тэдний дотор УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр нарын нэр байсан юм. Тэгвэл тэд Төрийн ордонд мэдээлэл хийж "нүүрс огт хулгай хийж үзээгүй, нүүрс хаана байдгийг ч мэдэхгүй, дунд ангиасаа хойш нүүрс барьж үзээгүй" мэтээр өөр өөрсдийгөө өмгөөлж эхэлсэн юм.

Тэгвэл дээрх гишүүдэд ямар хариуцлага тооцох талаар болон МАН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа. Тэрээр "Нүүрсний хулгайтай нэр холбогдсон таван гишүүн "Бидний шалгаагүй, нэг ч асууж, байцаалт аваагүй. Хэрэг бүтгэлийн хэрэг гэдэг юм нээгээгүй. Тэгсэн хэр нь гэнэт зарлалаа" гэсэн байр суурьтай байгаа. Энэ асуудлыг бүлгийн хурал дээр яриагүй. Харин таван гишүүнтэй уулзсан. Тэд гомдолтой байгаа. Мэдээж нэр нь гарсан учир гомдолтой байна. Өөрсдөө "Биднийг хэлмэгдүүлж байна. Нүүрсний асуудалд огт оролцоогүй" гэсэн зүйл ярьж байна лээ. УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх тухай бичиг ирээгүй. Прокурорын байгууллагаас мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан гэж үзсэн тохиолдолд гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлнэ. Халдашгүй байдалд нь халдах эсэх асуудал прокурорын байгууллагын шийдвэрлэх асуудал. Манай нам эдгээр гишүүний нэрийг өгөөгүй. Нүүрсний хулгайтай тэмцэх түр хороонд нэр холбогдсон гишүүд бий. Тэд өөрсдөө нэрээ татах байх гэж бодож байна" гэлээ.

Шинэ мэдээ